НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Нью-Йорк хотын Рокфеллер-плаза талбайн төвд зул сарын гол гацуур модыг засжээ. 23 метр өндөр, 14 орчим тонн жинтэй шилмүүст модыг тус хотоос хойд зүгт орших Оринж тойргоос асар том ачааны машинаар авчирсан байна.

Зул сарын гол гацуур болсон энэхүү модыг Нью-Йорк хотын оршин суугч Кэрол Шульц хотдоо бэлэглэсэн байна. Тэрбээр модны суулгацыг 1959 онд худалдан авснаа телевизийн “NBC” сувгаар ярьжээ.  

Гацуур модыг нийтдээ 8 км орчим урттай асар том цэцгийн хэлхээгээр чимэглэжээ. Уламжлал ёсоор модны оройд Австрийн “Swarovski” компанийн мастеруудын урласан асар том болор одыг байрлуулсан байна.

АНУ-д Зул сарын баяр уламжлал ёсоор энэхүү модны гэрлэн чимэглэлийг асаасан өдөр эхэлдэг. Энэ жил гэрлэн чимэглэлийг асаах ёслол 12 дугаар сарын 4-нд болно. Зул сарын гол гацуур 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хүртэл хотын төвд сүндэрлэх бөгөөд дараа нь модны үйлдвэр рүү илгээх аж.


Аварга том модыг тайран авч явж буйг дүрс бичлэгээр хүргэж байна.



Эх сурвалж: Монцамэ агентлаг