Б.Баясгалан
10 сарын 31, 2018
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг саналыг УИХ-ын дарга М.Энхболдол гардуулж өгсөн.
Ерөнхийлөгчийн гаргасан тус саналын дэмжиж буйгаа илэрхийлж, УИХ өөрөө тарах нь зүйтэй хэмээн үзэж "ардчиллын анхдагчид" өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд мэдээллийнхээ үеэр "Хамгийн балмад, бохир УИХ бол энэ удаагийн УИХ. Үүргээ хариуцлагатайгаар бүрэн хэрэгжүүлж, гүйцэтгэж чадахгүй байгаа УИХ өөрөө тар гэж МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн. Өчигдөр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд өгсөн яриандаа "Тарах саналыг хүргүүлэх эрх нь Ерөнхийлөгчид бий гэдгийг хэлсэн. Тийм ч учраас Ерөнхийлөгч саналаа УИХ-д хүргүүлсэн.
Энэ УИХ 3 зангилаа асуудлын цөм нь байгаа учир Монгол Улсыг өнөөдөр дэлхийд нэр хүндгүй болгож байна. Тэр 3 нь юу вэ гэхээр,
Эдгээр үндэслэлээр үндэсний эрх ашиг, улсын нэр хүнд, зон олны аж амьдрал тэдэнд хамаагүй болсон байна. Тиймээс бид МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-д өргөн барьсан тарах саналыг дэмжиж байна. Бид "Дөрвөн холбооны эвсэл"-ийг байгуулсан. МУ-ын нэр хүндийн төлөө Ерөнхийлөгчийг өлсгөлөн зарлахгүй байхад хүргэхийн тулд, УИХ-ыг ухамсартайгаар тараахын төлөө бид өөрсдөө өлсгөлөн зарлана" хэмээн ярилаа.
"Дөрвөн холбооны эвсэл"-ээс дараах сонордуулгыг гаргажээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.