Буяндэлгэрийн Мөнхчимэг
07 сарын 09, 2021
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өндөрлөлөө.
Ингэснээр өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент 2 ээлжит чуулган, 1 ээлжит бус чуулганыг өндөрлүүлж байна.
Энэ хугацаанд хамгийн олон хууль санаачилсан таван гишүүнийг онцолъё.
| УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар- Хамгийн олон хууль санаачилсан буюу 18 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн 9 хуулийг батлуулжээ. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 13 хууль санаачилсан бол, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа 11 хууль санаачлан ажилласан байна. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт 11 хууль санаачилсан. УИХ-ын гишүүн Ч.Ундрам 10 хууль санаачилж, тэдгээрээс 5 хуулийг батлуулжээ. |
2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ удаагийн парламент чамгүй урт хугацаанд хуралдаж, өндөр дэг баримтлах шаардлагатай болсон. Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлалд бусад хуулиудыг нийцүүлэх, боловсронгуй болгох чухал үүргийг хүлээгээд байгаа юм.
Энэ хүрээндээ хүний эрх, арчдилал, Үндсэн хуулийг амилуулах, эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийх, хөдөлмөрийн харилцааны шинэ зохицуулалт, салбар салбарын хөгжлийг дэмжсэн олон хуулиудыг санаачлан, боловсруулах, хэлэлцэн батлуулах нөр их ажлыг үүрч яваа юм.
Парламентын бүрэн эрхийн эхний 1 жилийн хугацаандаа хамгийн олон хууль санаачлан, идэвхтэй ажиллаж буй гишүүддээ иргэд, сонгогчдынхоо өмнөөс амжилт хүсье.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.186.207] ・ 2021.10.17 Хариулах
Undram gishuun harin zov zuitei huuli sanaachilsan baisan.
Зочин [202.126.88.157] ・ 2021.08.20 Хариулах
Ч. Ундрам гишүүндээ цаашдын ажилд нь амжилт хүсье!
Санал болгох
1 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
2 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
3 Э Хишгээ: Солонгосын бизнес аялал брэндээ гаргах, гадны туршлага ноу хаугаас суралцах боломж юм
4 ОХУ-ын Төрийн Думын сонгууль: Улс төрийн шинэ дүр зураг ба Монгол туургатнуудын төлөөлөл
5 ХААН Банк худалдааны санхүүжилтийн сургалт зохион байгууллаа