Хайрлаж явсан хүндээ хууртана гэдэг бол маш том урвалт. Гэхдээ алсдаа араар тавьсан биш, тавиулсан хүн нь "хожиж" үлддэгийг та мэдэх үү? Сэтгэл зүйн саяхны судалгаанд араар тавилтаас болж дотно харилцаагаа өндөрлөсөн нийт 96 орны 5,705 хүнийг хамруулжээ. Судалгааны зорилго бол араар тавилт хос хосрын хэнд нь ашигтайг тодорхойлох. 

Үүний дүнд араар тавиулсан эмэгтэйчүүд хожмоо хонжоотой үлддэгийг тогтоосон байна. Нэгдүгээрт, тэд өөрийг нь хуурсан, хуурдаг байсан хүнээс холдсон. Хоёрдугаарт, туршлага сууж, ирээдүйдээ илүү дээр хүн сонгодог аж. Харин гол хохирогч нь нууц амраг бүсгүй аж. Хүний нөхрийг хүслээрээ өөртөө авсандаа ахархан хугацаанд баярлах ч өөр бүсгүйг хуурч өөрт нь ирсэн хүн хэзээ бас өөрийг нь хуурах бол гээд тайван сууж чаддаггүй. Хартай нэгэн болон хувирч, нэг бол өөрөө араар тавьж эхэлдэг. Мөн эрэгтэй хүн ихэнх тохиолдолд нууц амрагтайгаа ханилан сууж, амьдралыг хамт өнгөрөөх бодолгүй байдаг. 


Banner location

Судалгааны багийн ахлагчдын нэг, доктор Крейг Моррис "Нөхрөө өөр хүнд алдсан эмэгтэй бүтэлгүй харилцааны дараах гашуудалд автаж, урвалтыг дээд зэргээр мэдэрдэг. Гэхдээ энэ туршлагаасаа тэрбээр илүү дээр залуу сонгож, хүн таньж ирээдүйн харилцаандаа илүү ухаалаг ханддаг. Ухаандаа бол араар тавиулсан эмэгтэй хождог гэсэн үг" хэмээлээ. 

Тэгэхээр хэсэг хугацаанд сэтгэл ихээхэн шаналж болох ч хэтдээ үр дүн нь сайнаар эргэх нь. Судалгааны дүнгээс үзвэл араар тавиулснаас 6-12 сарын дараа тухайн эмэгтэй өөртөө илүү итгэлтэй, сэтгэлзүйн хувьд тогтвортой болдог аж. Түүнчлэн хань болохооргүй эрэгтэй хүнийг таньж мэдэх чадвар нэмэгддэг. 

Эрдэмтдийн хийсэн энэхүү судалгаа мөн хайртай бүсгүйгээ араар тавьсан эрэгтэйн дараагийн харилцаа удаан, аз жаргалтай үргэлжилдэггүйг тогтоосон байна.