Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламент дахь олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй долоон төлөөлөгч Монгол Улсад айлчиж байна. Ажлын айлчлалын хүрээнд өнөөдөр Монголын хөрөнгийн биржид зочлон, үйл ажиллагаатай танилцан, арилжаа нээж цан цохилоо.