Цар тахлын улмаас тогтоосон хөл хорио, хил гааль хаасан, Засгийн газраас үйл ажиллагааг хязгаарласан зэргээс шалтгаалан ААН-үүд багагүй хохирол амсаад буй.

МҮХАҮТ, ҮСХ-той хамтран хийсэн ААН-ийн тооллогын дүнгээс үзэхэд 120 мянган компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэж үзжээ. Үйл ажиллагаа явуулж байгаа 56.8 мянган компани дунд татварт өндөр хэмжээний өр төлбөр үүссэн зэрэг хүнд нөхцөлд орсон ААН олон байгаа аж. Мөн алдагдал хүлээсэн ААН-үүд эрс нэмэгджээ.

Тухайлбал топ 100 ААН-ийн нэг Говь ХК багагүй хохирол амсаад байгаа юм. Энэ тухайгаа тус компани ийнхүү мэдэгдсэн байна.

Говь ХК 2022 оны 1-р улиралд 7.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Тус компани 2019 онд 2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2020 оноос эхлэн жил бүр 40 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм. Компанийн өөрийн хөрөнгө 79 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг хүртэл буурсан бол нийт өр төлбөр өглөгийн дүн 275 тэрбум төгрөгт хүрсэн байна. Дансны үнийн үнэлгээгээр 20 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж буй компанийн зах зээлийн үнэлгээ 212 тэрбум төгрөг байгаа нь хөөсөрсөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: Говь ХК-ийн Санхүүгийн тайлан