АНУ ТикТок тэргүүтэй хятад аппликейшнуудыг хориглохоор судалж байна

Б.Анхилам
07 сарын 07, 2020

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр “АНУ ТикТок зэрэг Хятад аппликейшнуудыг хориглохоор судалж буй бөгөөд үүнд маш нухацтай хандаж байгаа” хэмээн мэдээлжээ. 

Mike Pompeo

Тэрээр “Хэрэв өөрийн хувийн мэдээллийг Хятадын коммунист намын гарт өгмөөр байгаа бол хятад аппликейшныг татаж авч болно” хэмээсэн байна.

Майк Помпеогийн мэдэгдлийн дараагаар ТикТокийн хэвлэлийн төлөөлөгч “ТикТок нь америк захиралтай. Мөн зуу зуун ажилчид болон Аюулгүйн алба, бүтээгдэхүүн болоод нийтийн бодлогын албаны гол удирдагчид нь АНУ-д байдаг. Бидэнд өөрсдийн хэрэглэгчдэд аюулгүй, нууцлал сайтай аппликейшнийг хүргэхээс илүү нэн тэргүүний зүйл байхгүй. Бид хэзээ ч хэрэглэгчдийнхээ мэдээллийг Хятадын Засгийн газарт өгч байгаагүй. БНХАУ манай хэрэглэгчлийн мэдээллийг авъя гэсэн ч бид өгөхгүй.” гэж мэдэгджээ.

Appinventiv

“Богино хэмжээний бичлэгийн тус аппликейшн нь Бээжинд төвтэй ByteDance гэх компанийн өмч бөгөөд Хятадтай холбогдсон нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэж АНУ-ын улс төрчдийн шүүмжлэлийг ихээр хүлээж байгаа юм. 

Харин ТикТок-ийн зүгээс  “ByteDance компаниас тусдаа үйл ажиллагаа явуулдаг. ТикТок-ийн мэдээллийн төв нь Хятадаас гадуур байрладаг ба ямар ч дата нь хятадын хуулинд хамаардаггүй” хэмээн мэдэгджээ. 

ТикТок-ын мэдээлж буйгаар америк хэрэглэгчдийн мэдээлэл нь АНУ-д хадгалагдаж, Сингапурт архивлагддаг гэнэ. Мөн ямар ч үндэсний аюулгүй байдалд халдсан сэжүүр олдоогүй аж.

Эх сурвалж: CNN

Холбоотой сэдвүүд

tiktok usa

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.