Б.Анхилам
10 сарын 20, 2020
Өвөө эмээтэйгээ бүр элэнц өвөө эмээ нь амьд сэрүүн байдаг азтай хүмүүс байдаг.
Тэгвэл энэ аз жаргалтай мөчөө бусадтай хуваалцсан богинохон дүрс бичлэг TikTok-д шуугиан тарьж байна. Ази хүмүүсийн өндөр настай аав, ээжийгээ асардаг соёлыг барууныхан гайхан шагшдаг билээ. Хятадаас эхэлсэн энэ трэнд гэр бүлийнхээ 4 үеийг харуулдаг юм.
Бяцхан охин ээжийгээ дуудаж, ээж нь ээжийгээ дуудаж, ээж нь ээжийгээ дуудаж байгаагаар гардаг. Эрэгтэйчүүд бас адилхан аавыгаа дуудаж байгаагаар гардаг. Ямар хөөрхөн гээч. Энэ бичлэг таны энэ өдрийг гэгээлэг болгоно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.