Оросын алдарт сонгодог жүжгийн зохиолч Антон Павлович Чеховын хэлсэн шилдэг ишлэлүүд:
- Тамхи татдаггүй, архи уудаггүй хүнтэй таарвал “новш”биш байгаа даа гэж өөрийн эрхгүй бодогддог юм.
- Парис руу эхнэртэйгээ хамт явна гэдэг ой руу явахдаа мод авч явахтай ижил.
- Эхнэр чинь чамайг хуурсан бол эх орноосоо биш чамаас урвасанд баярла.
- Үргэлж аз жаргалтай байхыг хүсвэл гунигтай, зовлонтой үед ч гэсэн: а) байгаадаа сэтгэл хангалуун байх, б) үүнээс илүү муу зүйл тохиолдож болох байсан гэж бодох хэрэгтэй.
- Өнөөдөр гайхалтай өдөр байна. Цай уумаар ч юм шиг, боож үхмээр ч юм шиг.
- Тэнэгүүд бас луйварчид л бүгдийг ойлгож, бүхнийг мэддэг.
- Бидний дотор буй энгийн хүнийг хэн ч хайрлахыг хүсдэггүй.
- Хүнд галзуурахад нь саад болох хэрэггүй.
- Хүн бүр нэгэн зэрэг үнэнээ хэлж эхэлбэл хамаг ажил, амьдрал нь сүйрнэ.
- Орос улсад авьяастай хүн цэвэр ариун байна гэж байхгүй.
- Таны гаргасан үйлдэл хэн нэгний сэтгэлийг гонсойлгосон бол үйлдлээ буруутгах гэж бүү яар.
- Зохиолч болно гэдэг амархан. Дугуй дугуйгаа олж нийлдэг шиг, ямар ч утгагүй бичвэрт таарсан уншигч нь олддог.
- Хог новшоос хог новш бүү байгаачээ гэж хүсэж болохгүй.
- Энэ хорвоод эх түүх нь булингаргүй зүйл гэж үгүй.
- Өвдөхөд би уйлж, хашхирдаг; шударга бус зүйл тохиолдоход би уурладаг; муу занд би жигшиж дургүйцдэг. Үүнийг л амьдрал гэдэг байх.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.