Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст, ялангуяа Халх голын сав газраар ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 04 дүгээр сарын 12-ны 20 өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 градус хүйтэн байна.


2021 оны 04 дүгээр сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 13-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Ихэнх нутгаар 13-нд өдөртөө дулаарах боловч цаашдаа сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.