Хэл сурахад дүрэм хэрэггүй гэж ярьдаг хүмүүс цөөнгүй. Магадгүй хүмүүс ярихдаа дүрмийг нэг бүрчлэн дагадаггүй байж болох ч бичгийн хэлээр дүрэмгүй бол явахгүй. Тэр тусмаа анхлан англи хэл сурч байгаа хүн дүрмийг эхнээс нь хичээнгүйлэн сайн ойлгоод явчихвал хэл сурахдаа цэгцтэй зөв ярих чадварт суралцдаг. Иймээс танд доктор Ж.Оюунцэцэгийн “Англи хэлний зүй” номыг санал болгож байна. 

“Англи хэл зүй” номд англи хэлний бүхий л дүрмийг хэл шинжлэлийн үүднээс тайлбарлаж, тогтолцоогоор ойлгох боломжийг олгосон гэдгээрээ онцлог. Тэрбээр багшийн хувьд англи хэл дээр унших, ярих, бичих, сонсох чадварыг хамтад нь эзэмших нь чухалчлан үздэг. Тийм учраас эдгээр чадварыг хөгжүүлэх дасгалуудыг номдоо багтаажээ.

Доктор Ж.Оюунцэцэг энэхүү бүтээлийнхээ тухай “Англи хэлний 26 дүрмийг сонсоогүй, хагас хугас ч болов мэдэхгүй хүн ховор. Гэвч энэ цагуудын мөн чанарыг ойлгохгүй, хооронд нь хольж ойлгодог, зөв хэрэглэж чаддаггүй хүн олон таардаг. Миний хувьд үүнийг монгол хүнд тохирсон бүрэн цогц мэдлэг авахуйц сурах бичгээ хэрэглэж чадаагүйтэй холбоотой болов уу гэж хардаг. Анхнаасаа энэ номоо монгол хүнд ойлгомжтой байлгах гэж хичээн хийсэн маань үүнийг олж харсных” гэлээ.“Англи хэл зүй” номыг маань анхлан суралцагчаас хэл шинжлэлийн мэргэжилтнүүд ч үзэх боломжтой. Анх хэвлэгдсэн цагаасаа хойш 25 жилийн турш олон хүнийг англи хэлд дурлуулж, шамдуулсан, амьдралыг нь өөрчлөхөд түлхэц болсонд багш хүний хувьд баярлаж талархаж явдаг. Иймээс “Англи хэл зүй” бүтээлийнхээ 25 жилийн ойг тэмдэглэж уншигч зохиогчийн уулзалтаа энэ сарын 9-10-ны өдөр буюу энэ баасан, бямба гарагт Монголын хүүхдийн ордонд зохион байгуулахаар болсон. Энэ үеэр гарын үсэгтэй, хямдралтай, бэлэгтэй худалдаагаа хийх гэж байна.” хэмээн тодотгон хэллээ.

Тэрбээр англи хэл сурахаар шамдаж буй хүмүүст хамгийн чухал зүйл нь ном, гарын авлага гээд “Олон сургалтын төвд хандаж, сайн гэсэн багшийн гар дамжсан ч нэг л ахицгүй, учраа олохгүй байна зэрэг шалтгаанаар хэл сурч байгаад шантарсан тухайгаа ярьж ханддаг шавь нар олон бий. Энэ бүх шантарчихлаа гэх шалтгааны ард англи хэлний дүрмээ тогтолцоогоор нь системтэй үзээгүйд байгаа юм.

Бараг 20-30 жил шахам англи хэл сурах гэж завсарт нь орхиж, 26 цагийн учрыг олоогүй хүн ч ирээд энэ номоо бариад ойлгочихлоо гээд ирдэг юм. Сүүлийн үед манайхан англи хэл сурах гэж гадаад явдаг болжээ. Үүнийг буруутгах аргагүй юм. Мэдээж орчинд нь очсон юм чинь сураад л ирнэ. Гэвч ярианы англи хэлтэй төдийхөн мэдлэгтэй болоод ирдэгт харамсдаг. Үнэндээ англи хэлний өндөр түвшний мэдлэгийг хүн цэгцтэйгээр эх орондоо, багахан зардлаар ч гэсэн авах боломжтой шүү дээ. Англи хэл сурахаар бодож, хичээж буй хүмүүст зөвлөхөд шантрах бус урам зориг аваад шинээр эхлүүлээрэй. Магадгүй яг англи хэл сурах гэж хэд хэдэн удаа оролдсон ч амжилт олоогүй бол энэ номыг аваад дахиад нэг оролдоод үзээрэй. Энэ баасан, бямба гарагт болох номын ойн баярт минь ирж зөвлөгөө аваарай” гэсэн юм.


Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж.Оюунцэцэгийн “Англи хэлний зүй” ном хэвлэгдсэний 25 жилийн ойг тохиолдуулан Монголын хүүхдийн ордонд 2023 оны 6-р сарын 9-10-ны өдрүүдэд 11:00-19:00 цагийн хооронд Зохиогчийн гарын үсэгтэй, хямдралтай, бэлэгтэй худалдаа явагдах тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. 

“Англи хэлний зүй”: 

үндсэн үнэ - 89.000, хямдралтай үнэ - 65.000

“Англи хэл өөрөө сурах бичиг”: 

Үндсэн үнэ - 55.000

Хямдралтай үнэ - 40.000

“Англи хэлээр зөв уншиж сурахуй”:

Үндсэн үнэ - 17.000

Хямдралтай үнэ - 15.000