Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2020 оны 08 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 градус дулаан байна.


2020 оны 8 дугаар сарын 02-ноос 8 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.