Саруулын Ариунжаргал
11 сарын 09, 2018
Өөрийн цагийг удирдан зохицуулах нь амжилтад хүрсэн хүмүүсийн хамгийн гол нууц. Өөртөө зөв зорилт тавьж түүндээ хүрч байгаа нь урагш алхдаг. Гэхдээ өөрийгөө удирдан зохион байгуулж, зорилгодоо хүрэх зөв арга барилыг хэрхэн сонгох вэ?
Хамгийн гол шийдэл тэмдэглэлийн дэвтэр ашиглах. Бид өнөөдөр Екатерина Ленгольдын “Сансар. Agile-өөрийгөө хөгжүүлэх тэмдэглэл”-ийн дэвтэрийг үзэж сонирхох болно.
Катерина 23 насандаа дэлхийн сансар судлалын хамгийн залуу дэд ерөнхийлөгч болсон юм. Тиймээс тэрээр цаг хугацааг хэрхэн ашиглаж, амжилтанд хүрэх тухай мэдэж байгаа.
Өдрийн тэмдэглэлийн систем
Өнөөдөр цаг хугацааг удирдах олон төрлийн техник, систем байдаг. Сансар өдрийн тэмдэглэлд дараах дөрвөн элемент ордог:
1. 9 долоо хоногоор зорилгоо төлөвлөх
Яагаад заавал 9 долоо хоног гэж үү? Учир нь 9 долоо хоног хамгийн тохиромжтой хугацаа юм. Хүн бүр шинэ жилийн босгон дээр 12 сарын төлөвлөгөө гаргаад удалгүй мартаж орхидог. Судалгаагаар урт хугацааны зорилгуудын 80% нь биелдэггүй гэжээ.
Харин Катерина 9 долоо хоногоор зорилго тодорхойлж байхыг санал болгож байна. Тиймээс жилд 6 удаагийн 9 төлөвлөгөө гаргана гэсэн үг.
9 долоо хоног тутмын дараа амжилт ололтоо дүгнэх хэрэгтэй.
2. Ашигтай зуршилыг бий болгох
Бидний амьдралыг зорилго биш харин зуршил тодорхойлдог. Жишээлбэл, та зун гэхэд турхыг хүсэж байгаа. Тиймээс 3 сарын дотор 10 килограмм хасах зорилго тавьж болно. Харин энэ 3 сард та өөрийгөө хянахын тулд хичээл зүтгэл гаргах болно. Харин гурван сарын дараа зорилгодоо амжилттайгаар хүрсэний дараа өөрийгөө хянахгүй бол буцаад жин нэмж болно. Өөрийгөө чанга дэглэмтэй хянаж байх хэцүү.
Гэхдээ өөрөөр ч бас хийж болно. Өөртөө ашигтай зуршил бий болгож болно. Өглөө бүр йога хийж, түргэн хоолоос татгалзаж, орой бүр салхилж байх. Харин зуршил тогтмол болсон үед та хичээх хэрэггүй болно. Тэр үед та өөрөө автоматаар хийдэг болсон байна.
Орой бүр хийж чадсан зуршилаа тэмдэглэж байх хэрэгтэй.
3. Өдрийг 30 минутаар блоклон төлөвлөх
Катерина бүх үүрэг даалгаварыг 5 минутын завсарлагатай 25 минут блоклохыг санал болгож байна. Энэ техник Pomodoro гэж нэрлэгддэг. Энэ техник нь маш амархан санагдаж байгаа боловч үр дүн ихтэй байдаг байна. Нэгдүгээрт, гүйж байгаа цаг нь даралт бий болгож эхэлдэг. Хоёрдугаарт, блокын дундуур гарч ирж байгаа хамааралгүй асуудлуудыг (найзын мессеженд хариулт өгөх гэх мэт) хойш тавьж болно.
4. Өдөр тутмын дүн шинжилгээ
Аз жаргалыг зөвхөн гадаад орчны буюу боловсрол, санхүүгийн, хувийн амжилт зэрэг нь 10%-ийг бүрдүүлдэг. Харин үлдсэн 90% нь бидний бодит байдлаас хамаардаг. Өдөр бүр ямарваа нэгэн сайн эсвэл муу зүйл болдог. Эерэг зүйлсэд анхаарлаа хандуулж сурахын тулд орой бүр тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Маш амархан 2 асуултанд хариулахад 2-3-хан минут хэрэгтэй. 1. Өнөөдрийн хамгийн гол амжилт юу байсан бэ? 2. Хэнд, юунд би талархаж байгаа вэ?
Танд амжилт хүсье!
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.