Э.Мөнхтуяа
05 сарын 29, 2019
Зарим түүхчид Алберт Эйнштейныг эхнэр нь математикч байсан тул “Харьцангуйн Онол”-ын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг. Гэвч эхнэррийнх нь оролцоог батлах ямар нэгэн нотолгоо байдаггүй.
Гэхдээ зарим эмэгтэйчүүдэд шударга бус хандсан тохиолдлуудыг түүхэнд баримтжуулсан байдаг. Тухайлбал, Америкийн зураач эмэгтэй Маргарет Кейн өөрийнх нь хийсэн уран бүтээлийн бүх алдар хүндийг булаан авсанд буруутган нөхрөө шүүхэд өгсөн бол астрофизикч Сьюзен Жоселин Белл Бернеллийн пульсарын нээлтэд оруулсан хувь нэмрийг нь хэдэн арван жилийн дараа үнэлэх хүртэл гавьяа шагнал хүртээгүй байдаг.
"Bright side" агентлаг нь алдартай эрдэмтэн, бүтээлч эмэгтэйчүүдийн ололт амжилтыг нь дутуу үнэлсэн болон огт үнэлээгүй орхигдуулсан, аль эсвэл тэднээс амжилтыг нь хулгайлсан тухай сонирхолтой түүхүүдийг түүвэрлэн нийтлэснийг орчуулан та бүхэнд хүргэж байна.
Зохиолч Коллет
20 настайдаа Сидони-Габриэль Коллет нь Вилли нэртэй зохиолчтой гэрлэжээ. Найман жилийн турш Коллет нөхрийнхөө нэрээр нийтлэгдсэн дөрвөн романыг бичсэн ба тэдгээр зохиолууд нөхрийг нь алдар хүндтэй нэгэн болгосон юм. Тэрээр шудрага бус уг явдлыг цаашид тэвчихээ больсон ба нөхрөөсөө салж, өөрийн карьераа эхлүүлсэн байна. Түүний мэргэжлийн хувьд хамгийн том амжилт нь 1948 онд Нобелийн шагналд нэр дэвшсэн явдал юм. Мөн тэрээр Гонкорт академийн гишүүн болсон анхны эмэгтэй аж.
“Broadway” театрт тоглогдсон “Жи-жи” мюзикл нь Коллетийн номноос сэдэвлэсэн ба тухайн үед алдар хүндэд хүрч амжаагүй байхдаа Одри Хепберн тоглохоор сонгогдсон байдаг.
Коллетийн амьдралыг харуулсан хэд хэдэн кино хийгдсэн ба хамгийн сүүлд 2018 онд түүний дүрд Английн жүжигчин Кейра Найтли тоглосон юм.
Зураач Маргарет Кейн
Маргарет Кейны уран бүтээлийг нөхөр нь өөрийнхөө нэрээр зарж байсныг олж мэдээд ихэд уурласан байна. Гэвч нөхөр нь мөнгө олоход илүү хялбар байсан тухай түүнд итгүүлж чаджээ. Тэд жилийн турш маргалдсан ч дараагийн 13 жилийн туршид уран бүтээлч зургуудаа нөхрийнхөө нэрээр зарахыг хүлээн зөвшөөрсөн байна. Уолтер 1960 онд алдар хүндтэй уран бүтээлчдийн нэг болж чаджээ. Нөхөр нь алдар хүндийн оргилд хүрч байх үед, Маргарет өдрийн 16 цагийг уран бүтээлдээ зарцуулж байв. Жудаггүй нөхөр нь үнэнийг дэлгэвэл ална хэмээн Маргаретийг заналхийлж байжээ.
Тэрээр нөхрөөсөө салахаар шийдсэн үедээ нөхрөө шүүхэд өгчээ. Шүүх ажиллагааны үеэр шүүгч олны өмнө тэднийг зурах санал тавьжээ. Уолтер мөр нь өвчтэй хэмээн татгалзсан бол Маргарет даалгаврыг цагийн дотор гүйцэтгэж, өөрийгөө батлан харуулснаар ялалт байгуулж чаджээ.
Тим Буртоны “Big Eyes” нэртэй кино нь уг түүхийг харуулсан юм.
Уг киноны гол дүрүүдэд Эми Адамс, Кристоф Волт нар тоглосон ба уг дүрээрээ Эми Адамс “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал хүртжээ.
Астрофизикч Сьюзан Джоселин Белл Бернелл
Тэрээр селестиел биетийн ер бусын хөдөлгөөнийг анх анзаарсан нэгэн бөгөөд хожим нь пульсар хэмээн нэрлэгджээ. Долоон жилийн дараа түүний хамтран ажиллагсад болох Антони Хьюиш болон Мартин Райл нар пульсарыг нээсэн нээлтээрээ Нобелийн шагнал хүртжээ. Харин Бернеллийн физикийн салбарт хувьсгалт нээлт хийхэд оролцсон оролцоо, хувь нэмрийг дурьдаачгүй өнгөрчээ.
50 жилийн дараа үндсэн физикт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүнд тусгай шагнал, 3 сая долларын мөнгөн шагнал өгчээ. Түүнээс өмнө уг шагналыг гурван удаа л олгосон байдаг.
Физикч, радикал химийн мэргэжилтэн Лиз Мейтнер
Тэрээр цөмийн задралыг тайлбарлаж түүний тэсрэх чадварыг урьдчилан таамаглаж чадсан багийн гишүүн юм. Уг нээлтээр Лиз гол шагналыг хүртээгүй ба Химийн салбарын Нобелийн шагналыг түүнтэй 30 жил хамтран ажилласан Отто Ханд олгосон байна. Учир нь Мейтнер цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд оролцохоос татгалзсан аж.
Түүний булшны чулуун дээр зээ дүү нь “Лиз Мейтнер: Хүнлэг чанараа хэзээ ч алдаагүй физикч” хэмээн бичсэн байдаг.
Эх сурвалж: brightside.me
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.