Агаарын хилийг 5 дугаар сарын 01-нд нээхээр төлөвлөсөн ч УОК 10-нд нээх санал гаргав

Б.Баясгалан
04 сарын 30, 2021

Агаарын хилээ 5 дугаар сарын 01-нд нээхээр төлөвлөн ажиллаж буйгаа Засгийн газраас өмнө нь мэдээлж, бэлтгэл хангахыг холбогдох байгууллагуудад үүрэгдсэн.

Энэ дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар ирэх сарын 01-нээс эхлэн хэвийн горимоор үйлдэх олон улсын нислэгүүдийн хуваарийг баталсан. /Хуваарийг ЭНД дарж харна уу/

Тэгвэл УОК өчигдөр цахимаар хуралдаж, агаарын хил нээх хугацааг 10 хоногоор хойшлуулах санал гаргажээ.

Тодруулбал, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцөлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр болжээ.

Засгийн газар уг саналыг хүлээж авбал, ирэх сарын 01-07-ны өдрийн нислэгүүдийн хуваарь өөрчлөгдөх нь.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.