Б.Баясгалан
08 сарын 30, 2022
“Дэлхийн мэдлэг академи”-ийн математикийн дасгалжуулагч А.Болортуяатай хүүхдийн хичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөх, эцэг эхчүүд хүүхдийнхээ сурах эрмэлзлийг хэрхэн дэмжих талаар ярилцлаа.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хоцрогдлыг нөхөх аргаа мэддэггүй
“Хүүхэд маань хоцрогдчихлоо, яах вэ?” Яг л энэ асуултад хариулт бодож, шаналж яваа эцэг эхчүүд олон. Багш хүний хувьд хоцрогдлыг хугацаандаа олж аваагүй мэдлэг гэж ойлгодог. Тэр мэдлэгийг нөхөж авах бүрэн боломжтой.
Зарим хүүхдүүдийг анзаарахад нэгэнт хоцрогдсон хэр нь шалгалтаа хуулаад эсвэл ямар нэгэн аргаар өгчихдөг. Гэвч түвшнийг нь шалгаад үзэхээр хэдийн хоцрогдчихсон ирдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ анзаарч байх нь чухал. Аль болох эртхэн ямархуу түвшинд байгааг нь, хэр зэрэг хоцорсныг нь мэдэж оношлуулах хэрэгтэй.
Эцэг эхчүүд л хүндрүүлж ойлгоод байгаа болохоос хичээлийг нөхөж ойлгоод явах тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Эхлээд сайн судалж байгаад мэргэжлийн байгууллагад нь хандахыг зөвлөнө. Манай сургалтын төв гэхэд зөвхөн математикаар дагнасан. Физик, хими дээр ч гэсэн хичээл бүр дээр дагнасан сургалтын төвүүд ч бий.
Бичлэг үзэх:
Эхлээд ярилц, хүсэл сонирхлыг нь хүндэтгэ
Таны хүүхдийн төлөө санаа тавьж, анхаарал хандуулах хүн хэн бэ? Мэдээж та л байж таарна шүү дээ. Хэдийгээр хүүхдүүд өсөж том болж, ойлгоход бэрх болсон ч анхаарал хандуулах хүн нь эцэг эхчүүд билээ. Тиймээс хүүхэдтэйгээ ойр дотно харилцаарай. “Миний хүүгийн хичээл нь юу болж байна, юу нь болохгүй байна. Ямар хичээлдээ анхаармаар байна”, “Ийм сургалтын талаар сонслоо, очиж үзэх үү” гээд төрөл бүрийн сэдвээр ярилцах л чухал.
Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ шууд л “Чи тэнд сур, заавал сур” гэж өөрийг нь сонсолгүй тулган шамдуулдаг. Энэ тохиолдолд хүүхэд амжилттай сурдаггүй. Иймээс л цаг гаргаж хүүхдээ ойлгохыг зөвлөдөг.
Нэгэнт хичээлээ ойлгоогүй хүүхдүүдийн хувьд ихэнхдээ хичээлийн холбогдолтой асуулт асуух, сурлагын талаар ярилцахад “Би ч мэдэхгүй дээ, угаасаа чадахгүй юм чинь” гэсэн байдлаар өөртөө итгэлгүй ханддаг. Ийм хүүхдийг эхлээд итгэлтэй болгож, хичээлд сэдэлжүүлж, идэвхжүүлсний дараа хичээлийг заана. Яагаад сурах ёстойгоо ч ухамсарлаагүй үед мянга давтаж хийсэн ч ой тойнд нь үлдэхгүй.
Мэдлэг өгөхөөс илүүтэй хүсэл тэмүүлэлтэй хүн болгох нь хамгийн чухал
Мэдлэгийг хэзээ л бол хэзээ олж уншаад, нөхөж болно. Үүнээс чухал нь хүүхдийг хүсэл тэмүүлэлтэй болгох юм.
Манай сургалтын төвд гэхэд өөрийн хувийн зорилго, төлөвлөгөөгөө тодорхойлчихсон хүүхдүүд ирдэг л дээ. Тэд “Ирээдүйд би ийм мэргэжлээр сурна. Гэхдээ яах ч аргагүй ядаргаатай математикаар заавал шалгалт өгөх нь. Тиймээс сурах ёстой, чадна даа” гээд зориглоод ирдэг, ард нь ч амжилттай гардаг."
Энэ тохиолдолд зорилго нь математик биш ч зорилгодоо хүрэх гүүр нь болохоор үүнийг хичээгээд сурна гэсэн хүсэл тэмүүлэлтэй болж байгаа юм. Эндээс хүүхдийг зорилго тэмүүлэлтэй болгохын чухлыг харж болно.
Сургалтын эхний хоёр долоо хоногт хүүхдэд бид “Би өөрөө л хичээлээ, даалгавраа хийх хэрэгтэй. Энэ цагт дуусгаж амжуулахгүй бол цаг хугацаагаа алдаж яваа юм байна” гэдэг бодол, дадлыг суулгадаг.
Яваандаа хичээлдээ төвлөрч сууж сурна, үүнийг ойлгохгүй л бол дараа дараагийн хичээлийг сурахгүй, надад сурсан зүйл үлдэхгүй нь ээ” гэдгээ өөрөө ухамсарлаж мэдэрч эхэлдэг. Ингэж ухамсартайгаар сурч ойлгосон зүйл насан туршид нь үлдэнэ. Харин автоматаар цээжилсэн зүйл маргааш, нөгөөдөр гэхэд л мартагдчихна.
Асуудлыг олон талаас харж, зөв гаргалгааг олоход математик тусалдаг
Хүмүүс математикийг нэмж, хасах, үржих, хуваах үйлдэл л гэж андуурдаг. Угтаа математик нь ойлгох шинжлэх ухаан юм.
Аливаа асуудлыг аль ч талаас нь харж, ойлгож, эцсийн дүндээ ийм байх ёстой гэдэг зөв гаргалгааг гаргах л зорилготой. Тиймдээ ч манай сургалтын төв хүүхдүүдэд нэг ч томьёо цээжлүүлдэггүй.
Жишээ нь хүрдээ цээжлээгүй хүүхдийг нэмүүлж суулгадаг. “9х8=72” гэдгийг мэдэхгүй бол 9-ийг 8 удаа нэмүүлдэг. Тэгэхээр 9-ийг 8 удаа нэмснээс үржиж сурсан нь өөрт нь хялбар гэдгийг ухаарна.
Утгыг нь ойлгосон хүүхэд дараа нь шалгалтын үеэр, магадгүй хүрдээ мартлаа гэхэд нэмээд л хариугаа гаргачихна. Энэ мэтчилэн бүх томьёоны гаргалгааг нь ойлгуулаад, өөрөөр нь бодуулдаг. Дараа нь тухайн томьёо амьдралд яаж хэрэгжиж байгааг жишээгээр тайлбарлаж, ойлгуулдаг.
Үр бүтээлтэй суралцах нь үр бүтээлтэй суухаас эхэлнэ
Бага ангидаа хүүхэд хичээл дээр төвлөрч суух, гэрийн даалгавраа цаг тухайд нь бие даан хийж сурах ёстой. Ингэж сурсан хүн л цагийг өөртөө үр өгөөжтэйгөөр ашигладаг. Харин анхнаасаа сууж ч сураагүй бол сурах арга барилаа олоогүй байна гэсэн үг.
Саяхан манай сургалтад 7 хоног суулгасан ээж хүүхдийнхээ сурах арга барилыг асуусан юм. “Сууж сураагүй байна” гэхэд “Энэ үгийг зөвхөн өөрөөс чинь сонслоо. Манай хүүхэд шиг сууж чаддаг хүүхэд байхгүй дээ.” гээд их гайхаж байсан. Манай эцэг эхчүүдэд хүүхэд томоотой суухыг л сууж сурсан гэж эндүүрдэг.
Үнэндээ сандал дээр 10 цаг суудлаасаа өндийхгүй зүв зүгээр суухыг сууж сурна гэж хэлэхгүй л дээ. Суусан хугацаагаа үр бүтээлтэйгээр өнгөрүүлэхийг хэлдэг.
Та хүүхдээ сууж байгаа цагийнхаа хэдэн минутыг хичээлд зарцуулж байгааг нь анзаараарай. Удаан суусан ч үр бүтээлгүй байна гэдэг анхаарал төвлөрөл сул байгаагийн шинж юм. Анхаарал төвлөрөл сулрахад хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь дэлгэцийн хамаарал. Утсаа хэт их ашиглаж, сошиал медиагаас хараат байх нь үр бүтээмжийг сулруулдаг.
Сэтгэгдэл бичих (20)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.31.103] ・ 2023.07.29 Хариулах
Сайн байна уу? Багшаа хүүхдээ явуулах гэсэн юм холбогдох утас хаягаа өгөөч тэгэх үү? Манай хүүхэд нилээн хоцрогдолтой хүүхэд юмаа. Миний утас 89971828
Зочин [150.129.141.125] ・ 2023.05.02 Хариулах
Medeelel aviya yaj holbogdoh ve
Зочин [192.82.78.215] ・ 2023.04.29 Хариулах
Сайн байна уу. мэдээлэл авая.
Зочин [202.126.89.248] ・ 2022.12.22 Хариулах
Medeel avii 88555619
Зочин [202.9.40.29] ・ 2022.12.06 Хариулах
Мэдээлэл авъяа 88188807
Зочин [66.181.161.22] ・ 2022.09.27 Хариулах
2hvvgee ywuulah gesen hayg haan we
Зочин [202.55.188.85] ・ 2022.09.23 Хариулах
Үок
Зочин [202.55.188.85] ・ 2022.09.23 Хариулах
Хүүхэдээ явуулы
Зочин [202.126.89.44] ・ 2022.09.22 Хариулах
Sain bnuu hyag hna we 3r angiin hvvhedee ywuulya
Зочин [66.181.161.74] ・ 2022.09.15 Хариулах
Сайн байна уу. Багштай холбоо барих пайж хуудас авч болох уу.
Зочин [103.212.118.245] ・ 2022.09.14 Хариулах
Зөвлөгөө авах гэрийн 99198051
Зочин [202.70.40.186] ・ 2022.09.10 Хариулах
Сайн уу таньтай яаж холбогдох вэ 6 ангийн хүүхэд 96965459
Зочин [202.126.88.175] ・ 2022.09.10 Хариулах
sain bna uu taniai yaj xolbogdox uu
Зочин [202.126.89.149] ・ 2022.09.05 Хариулах
Sain bnu tanitai yaj holbogdh we 3r angi hvvhed bn
Зочин [202.126.90.94] ・ 2022.09.03 Хариулах
Сайн бна уу манай хүүхэд 9 орсон хоцрогдол ихтэй архангай аймаг яааж хоцрогдолоо нөхөх вэ
Зочин [192.82.83.47] ・ 2022.09.01 Хариулах
Hayga ni haana bilee. 3 r angin hvvhed ogh gsn yma 99131438
Зочин [66.181.179.86] ・ 2022.09.01 Хариулах
9917-1008
Зочин [66.181.179.86] ・ 2022.09.01 Хариулах
Баярлалаа. Хүүгээ танд сургар хүсэлтэй б.а
Зочин [103.80.210.153] ・ 2022.08.31 Хариулах
Sain bnu ta bi 1angiin 1huu 6angiin 1huutei yuma 6angiin huu maani hicheele oilgohgui aygui hetsuu Bna tanitai holbogdoj huugiinhe hotsrogdoliin arilguulj bolhuu
Зочин [202.55.188.35] ・ 2022.08.30 Хариулах
Surgaltin tsagiin huviariin medeelel awiya
Санал болгох
1 Сургуулийн менежмент бол асуудлаа тодорхойлоод, шийдлээ үе шаттайгаар хэрэгжүүлэх энгийн процесс юм
2 Г.Мөнхзаяа: Харшлаас хол байя л гэвэл монголчууд ноолууран хувцасаа л өмсөх хэрэгтэй
3 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
4 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
5 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
Холбоотой мэдээ
Нийгэм
Хичээлийн хоцрогдол нөхөх хөтөлбөрөөр тэтгэвэрт гарсан багш нартай хамтарч ажиллана
Л.Дэлгэрмаа ・ 09 сарын 03, 2021
Технологи
Сайн оюутан байхад туслах таван аппликейшн
Тогтохбаярын Ариунзаяа ・ 08 сарын 23, 2024
Нийгэм
Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан нийтийн тээвэрт шалгалт хийж байна
peak.mn ・ 08 сарын 31, 2018
Бизнес
Хичээл: Домайн хаяг гэж юу вэ?
・ 02 сарын 07, 2019
Нийгэм
Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт орууллаа
Б.Баясгалан ・ 11 сарын 05, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.