Хөнгөн атлетикийн 25 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ноос 16-нд Тайландын Бангкок хотод болж байна. 

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтэд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 33:24.79 цагийн үзүүлэлтээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон, 3000м, 5000м, 10000м, хагас марафон, марафон гүйлтийн Монгол Улсын рекордын эзэн, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн таван удаагийн аварга, Монгол Улсын 20 удаагийн аварга тамирчин юм. 

ОУХМ Б.Мөнхзаяагийн марафон гүйлтийн дээд амжилт 21095 м зайд 1:13:31 секунд.