Есөн сартай бие давхар эмэгтэй 1,5 км-ийн зайг 5 минутад туулж байгаа бичлэг цахим орчинд хүмүүсийг гайхшруулж байна. Түүний нөхөр өөрийн цахим хуудаснаа Макенна Майлерийн гүйлтийн бичлэгийг оруулснаар ийнхүү хүмүүсийн анхааралд өртжээ.

Ямар ч гүйлтийн тамирчинд ийм хурдтайгаар 1,5 км-ын турш гүйнэ гэдэг амжилт. Харин Макенна энэхүү амжилт хөл хүнд хэрнээ төвөггүй тогтоож чадсан юм. 

Макенна жирэмсэн байх хугацаандаа ч долоо хоногт 5-6 удаа гүйж, бэлтгэл сургуулилт хийдэг байсан гэнэ. 

Эмч нар Макенна бүсгүйд гүйх нь эх урагт эрсдэлтэй гэдгийг сануулсан аж. Гүйлтийн дараа хэт авиан шинжилгээгээр үзэхэд хүүхдийн эрүүл мэнд асуудалгүй гарчээ.

Их Британий эрүүл мэндийн үндэсний албанаас эмэгтэй хүн бие давхар үедээ усанд сэлж, багийн спортоор хичээллэж, далайн түвшнээс 2500 метрээс дээш өндөрт дасгал хийхээс бусад тохиолдолд дасгал, сургуулилтаа хэвийн үргэлжлүүлж болно гэж зөвлөдөг байна.