Дэлхий дахинаа зүрх судасны өвчин үхлийн тоогоороо тэргүүн эгнээнд жагсдаг. Жил бүр нийт үхлийн шалтгаануудын гутгаарт зүрхний шигдээс, харвалт бичигддэг байна. 

Тэгвэл энэхүү нийтлэлээрээ зүрхний шигдээс болохын эрт үеийн шинж тэмдгийг хүргэе. Учир нь эрт үеийн шинж тэмдгийг мэдэж байвал хүн өөрийн хяналтын эмчид хандан, аминд хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болдог юм.

Ихэнх хүмүүс хэрэв зүрхний шигдээс болбол тэдэнд мэдэгдэнэ гэж эндүүрдэг. Гэтэл зүрхний шигдээсээр өвчилсөн нийт тохиолдлын 45 хувь нь чимээгүй буюу тухайн хүнд мэдэгдэх зүйлгүй болж өнгөрдөг байна. Эдгээр нь ердийн зүрхний шигдээстэй харьцуулахад харьцангуй хөнгөн, шинж тэмдэг бага эсхүл огт шинж тэмдэггүй байдаг юм. Үүнийг нь бие тавгүйрхэх, эсвэл бусад хөнгөн төрлийн өвчинтэй андуурах нь бий.

Зүрхний шигдээсийн эрт үеийн шинж тэмдгүүдийн нэг нь эрүү өвдөх юм. Зарим хүмүүст эрүүний яс нь хүндэрч, таталдаж буй мэт зовуур илэрдэг бол зарим нь шүдний өвчин шиг илүү хурц өвдөлтийг мэдэрдэг байна. Түүнчлэн зүрхний шигдээс болсон эмэгтэйчүүд эрт үедээ зүүн доод талын эрүү нь өвдөж байсан гэж баталжээ. Мөн эрүүний өвдөлт нь голцуу эмэгтэйчүүдэд илэрдэг бол эрэгтэйчүүдэд цээж хөндүүрлэх зовуур түлхүү илэрдэг гэнэ. 

Тиймээс хэрэв та эрүү залгиурын хэсэгт зовуур илэрвэл эмчид хандаж, юуны учир өвдөж байгаа шалтгааныг нь тодруулах нь зүйтэй юм.


Эх сурвалж: MSN News