Ванкуверээс Вашингтонд шилжин ирсэн 8 настай хүү түлхүүрийн оосор хийж заран өөрийн болон ойролцоох 6 сургуулийн өдрийн хоолны өрийг барагдуулжээ.

Хүү сургууль дээр нь зохион байгуулагдсан "Сайн үйлсийн долоо" хоногийн үеэр энэхүү үйлдлээрээ бусдын анхаарлыг татаж, олны хайр талархлыг хүлээсэн байна.

Сургуулийнхаа хүүхдүүдэд туслахын тулд анх Кэони хүү түлхүүрний оосор хийхээр шийдсэн бөгөөд энэ тухайгаа CNN-д ярьсан аж. Мөн тэрээр түлхүүрийн оосор хийх нь түүнд зугаатай санагддаг тухайгаа ч өгүүлсэн байна.

Анх хүү эцэг эх, эмээг өвөөгийнхөө тусламжтайгаар түлхүүрийн оосор урлан сурсан  гэжээ. Ингээд тус бүрийг нь 5 доллараар зарж эхэлжээ.

Кэони сайн үйлсийн аянд зориулж 300 ширхэг түлхүүрийн оосор урлан борлуулж 4,015 доллар босгож чадсан юм.  Энэ нь 7 сургуулийн өдрийн хоолны өрийг төлөхөд хангалттай мөнгө билээ. Хүүгийн гайхалтай санаа олон хүмүүсийн дэмжлэгийг авч, тус улсын Аляска, Род –Айланд, Миннесота, Аризона гээд өнцөг булан бүрээс захиалга ирээд буй. Хүүд нь тэдний энэхүү эерэг сэтгэгдлүүд, захиалгууд урам өгсөн гэж түүний ээж ярьсан байна.