Х.Оргил
03 сарын 04, 2019
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 315 дуудлагыг хүлээн авч шалгалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 14 хүн бэртэл гэмтэл авсан ба бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 9, мөргөлдөх хэлбэрээр 11 осол, үл хөдлөх зүйл, гэрлийн шон зэрэг мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Гарсан ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчлийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон ба согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээьрийн осолд холбогдож, өртсөн жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба үүнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуй нэгжээс янз бүрийн өдөрлөг, ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг билээ.
Манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгодог ба энэ жилийн хувьд үргэлжлээд амралтын өдрүүд тохиож байна.
Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу 3-р сарын 07, 08-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна.
Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.57.92.186] ・ 2024.03.30 Хариулах
Машин зам харахгүй толгойгоо найгаж явсан хүнийг бусдын амь насыг хөнөөгөөд амиа хорлосонтой адил хэмээн цээрлэдэг