Б.Номин
11 сарын 21, 2025
УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 161.9 тэрбум төгрөгийн зарлага гаргах төлөвлөгөөтэй.
Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 1-9 дүгээр сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154.0 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгоод байна. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зарим ажил олгогч байгууллага шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор өнөөдрийн байдлаар 10, 11 дүгээр сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 4675 хүнд олгохоор хүлээгдэж байна. Энэхүү асуудлыг сангийн орлого орох тухай бүрт шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-аас баталсан бөгөөд 2026 онд ийм хүндрэл гарахгүй гэлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.