Б.Баясгалан
03 сарын 16, 2021
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2021 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар 23.3 мянга болжээ. Үүнээс 15.5 мянга буюу 66.3 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 7.8 мянга буюу 33.7 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8 мянга буюу 51.6 хувь нь эмэгтэйчүүд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5.2 мянган хүнээр буюу 25.1 хувиар, өмнөх сараас 1 мянган хүнээр буюу 6.1 хувиар буурчээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2021 оны 2 дугаар сард ажилгүй 3.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 0.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Үүнээс Улаанбаатар хотод 2021 оны 2 дугаар сард нийт 1.2 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 56 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 881 хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 402 хүнээр буурч, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 562 хүнээр нэмэгджээ. Харин өмнөх сараас шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 932 хүн, ажилд зуучлагдан орсон иргэд 404 хүн, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.1 мянган хүнээр тус тус буурчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2021 оны 2 дугаар сард 3.6 мянган хүн шинээр бүртгүүлсний 877 буюу 24.5 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 186 хүнээр буюу 26.9 хувиар өсжээ.
Сүүлийн 4 жилийн энэ үед бүртгэлтэй ажилгүй иргэд, нийслэл орон болон аймаг тус бүрт хэд байсныг хүснэгтээр хүргэж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн 3.6 мянган ажилгүй иргэний ажилгүй байгаа шалтгааныг эзлэх хувиар нь үзвэл:
- 24.5 хувь нь ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн иргэд байна. Тэдний 75 орчим хувь нь орон тооны цомхтголд оржээ.
- 23.6 хувь нь сургууль төгсөөд ажилгүй байгаа иргэд
- 11.3 хувь нь Шилжин суурьшсан иргэд
- 40.6 хувь нь бусад шалтгаанаар ажилгүй байгаа иргэд байна.
Дэлгэрэнгүйг дараах инфографикаас харна уу.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.63.106] ・ 2024.12.26 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [197.211.63.106] ・ 2024.12.26 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Санал болгох
1 A.Uilstuguldur: It is time for the world to consider what an immense positive impact would be made if the $2.9 trillion spent by nations on military and armaments were instead dedicated to Earth
2 Mongolian Nature Legacy Foundation Signs MoUs with Khan Bank and Golomt Bank to Advance Conservation and Sustainable Finance
3 Монголын Байгалийн өв сан Хаан, Голомт банкуудтай тогтвортой санхүүжилт чиглэлээр хамтран ажиллах санамж байгууллаа
4 Global Science-Policy Nexus Takes Center Stage as UNCCD COP17 Hosts Joint CST and CRIC Session in Ulaanbaatar
5 Minimum Monthly Wage Increases Up to One Million Togrogs