Хэрэв та чулуун зэвсгийн үед амьдардаггүй л бол Карен гэдэг нэрийн тухай сонссон байх. Тэгвэл 2020 онд эцэг эхчүүд шинээр мэндэлж буй нярайдаа энэхүү нэрийг өгөхөө больжээ.

АНУ-ын Нийгмийн аюулгүй байдлын албаны мэдээллээс харахад 2020 онд хүүхдээ Карен гэж нэрлэх нь эрс багассан бөгөөд үүний учрыг тайлбарлахдаа тус нэр нь эрх мэдлээрээ түрүү барьсан, жигшүүртэй, түрэмгий, хүмүүсийг ялгаварлан харьцдаг дунд эргэм насны цагаан арьст хүүхнийг нэрлэх нэршил болсонтой холбоотой гэжээ. Өнгөрөгч жилд тус нэр нь хамгийн түгээмэл нэрсийн жагсаалтын 831 дүгээр байрт бичигдэж 1927 оноос хойш хамгийн доогуур бичигдсэн тохиолдол болжээ.

Гэвч 1932 оноос хойш уг нэр өөрийн түгээмэл байдлыг алгуурхан алдсаар өдий хүрсэн нь энэ юм. 

Түүнчлэн долоо хоног бүр Каренуудын тухай шинэ бичлэг гарсаар байгаа энэ цаг үед өнгөрөгч долоо хоногт ч гэсэн ТикТокт нэгэн бичлэг ихээхэн хандалт авсан нь нисэх буудал дээр нэг эмэгтэй “Би энэ нисэх буудлын чинь менежертэй уулзмаар байна” хэмээн хэлж байгаа нь дүрслэгджээ.

Харин “Менежертэй чинь уулзмаар байна” гэдэг нь Каренуудын хэлдэг үгсийн нэг билээ. 

Тэгвэл энэ “муу нэр”-ийн  балаг мөд арилах шинжгүйг батлах өөр нэг судалгаа нь Вингмэн хэмээх танилцах аппликейшний хэрэглэгчийн дунд явуулсан судалгаа бөгөөд тус аппликейшнийг хэрэглэгч Карен нэртэй эмэгтэйчүүдийн хэн нэгэнтэй танилцах хувь илтээр буурсан байна. 2019 оны үзүүлэлттэй харьцуулахад даруй 20 хувийн бууралт үзүүлсэн ажээ.

Хэрэв та Карен гэж ямар авиртай хүнийг хэлээд байгаа төсөөлөлгүй байвал доорх бичлэгийг үзээрэй:


Эх сурвалж: Complex