 Буяндэлгэрийн Мөнхчимэг
                
                            Буяндэлгэрийн Мөнхчимэг
              
              10 сарын 28, 2025
            
               
            
Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такайчигийн тангараг өргөх ёслолын үеэр барьсан “Grace Delight Tote” арьсан цүнх Япон даяар шуугиан тарьж, хоёрхон хоногийн дотор бүх өнгө, загвар нь дуусжээ.
136,400 иений үнэтэй буюу 3.2 сая төгрөг орчмын үнэ бүхий тус цүнхийг “хүрч болох тансаг хэрэглээ” гэж тооцдог аж.
Учир нь Японд дундаж сарын цалин 350,000–400,000 иен байдаг. Өөрөөр бол сарын цалингийнхаа гуравны нэгээр л авах боломжтой юм.
Бичлэг үзэх:
Тус цүнхийг Нагано мужийн Миёота тосгонд үйлдвэрлэлтэй, эзэн хааны батламж бүхий Hamano Leather Craft хэмээх компани урладаг. 1880 онд байгуулагдсан тус брэнд нь Японы уламжлалт гар урлалын нарийн хийц, өндөр чанараараа танигдсан бөгөөд Япон чанарын бэлгэдэл болжээ.
"Hamano Leather Craft" компани албан ёсны мэдэгдэл гаргаж, цүнхний нөөц дууссан тул шинэ захиалгын хүргэлт 2026 оны нэгдүгээр сарын 30 хүртэл хойшлогдсон болохыг мэдээлж, хэрэглэгчдээс уучлал хүссэн байна.
Hamano Leather Craft брэндийн онцлог
✔ Эзэн хааны батламжтай гар урлалын брэнд.
Hamano бол Японы эзэн хааны гэр бүлийн эмэгтэйчүүдийн хэрэглэдэг гар цүнхийг урладаг цөөн үйлдвэрлэгчийн нэг бөгөөд “Императорын батламж” нь Японд чанарын хамгийн дээд түвшнийг илэрхийлдэг.
✔ 145 жилийн уламжлал.
1880 онд Токиод байгуулагдсан тус брэнд өнөөг хүртэл бүх бүтээгдэхүүнээ гар аргаар, Япондоо үйлдвэрлэдэг. Нэг цүнхийг хийхэд 20–30 гар урчууд оролцож, 1–2 долоо хоног зарцуулдаг.
✔ Чанар ба утга учир.
Hamano-ийн гол философи нь “брэндийн нэр биш, хийц ба үнэ цэнэ”. Тиймээс Японы ажил хэрэгч, боловсролтой эмэгтэйчүүд чанарыг илүүд үзэж, энэ брэндийг сонгодог.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.