БСШУСЯ-наас 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ.

2018-2019 оны хичээлийн жилд сурагчид дараах хуваарийн дагуу амарна.


НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД:

1 дүгээр улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног,
  •  VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;

3 дугаар улирлын амралт

  • -Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног;

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.


АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД:


1 дүгээр улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног,
  • VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;

3 дугаар улирлын дундуур

  • Цагаан сарын амралт 1 долоо хоног;

3 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

ОНЦЛОГ:

-Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна. 

-Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна. 

-Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна. 

-Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна. 

-Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно. 

-Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгосон.