Л.Дэлгэрмаа
06 сарын 06, 2024
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо зээл авсан байна. Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт хамрагджээ.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, орон нутагт ажиллах, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.