Л.Дэлгэрмаа
01 сарын 22, 2021
Манай улсад хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд байдаг. Гэвч иргэд, ялангуяа нийслэлчүүд хогоо ангилж хаядаггүй, хог ангилах талаар мэдэгдэхүүн бага байдгийн улмаас тухайн үйлдвэрүүд түүхий эдээр дутах, цаашлаад орчны бохирдол үүсэх, гол мөрөн ширгэх зэрэг асуудлууд үүсэж байна.
Иймд Улаанбаатар хотын Захирагчийн албанаас иргэдийг хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх зорилгоор “Хогоо Ангилах Хөдөлгөөн”-ийг эхлүүлжээ. Энэ хүрээнд Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дын дунд 13.200.000 төгрөгийн шагналын сантай “Хогоо ангилдаг СӨХ” болзолт уралдаан зарласан байна.
Хамрах хүрээ: Улаанбаатар хотын Сууц өмчлөгчдийн холбоод
Хугацаа: 2021 оны 1 дүгээр сарын 20-ноос 2 дугаар сарын 20
Шалгаруулалтад орох сонирхолтой СӨХ-үүд дараах болзлыг хангаж материалыг ирүүлнэ.
Доорх бичиг баримтыг contact@hspim.com хаягаар илгээнэ үү.
1. Оршин суугчид хогоо ангилахыг дэмжсэн баталгаа бүхий баримтууд
2. Оршин суугчид болон нийт өрхийн тоо
3. Одоогийн хог ачих цэгийн нөхцөл байдал
4. СӨХ-ны цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмж
5. Хариуцсан орон сууцанд хог ангилан ялгах үйл ажиллагааг хэвшил болгох ажлын төлөвлөгөө
6. СӨХ-ны өмнөх жилүүдэд хийж гүйцэтгэсэн хамгийн үр дүнтэй ажлын тайлан мэдээ /товч/
7. Болзолт уралдааны хүрээнд хийгдсэн ажлуудын тоо мэдээ, баримтжуулалт бүхий тайлан
Идэвх оролцоо
1. "Манай хотхон Хогоо ангилах хөдөлгөөнд нэгдэж байна"гэсэн уриалга бүхий сонирхолтой зураг, видео, лайв, челленж зэрэг постыг “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” фэйсбүүк группт оруулах. (20 оноо лайк, шэйр, коммент гэх мэт хандалтаар үнэлэнэ)
2. Хотхоныхоо иргэдэд хог ангилан ялгах талаар мэдлэг мэдээлэл олгосон байх
3. Болзолт уралдааны хүрээнд хийгдэж буй ажлын тухай постыг Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” фэйсбүүк группт оруулах
Шагнал:
1. Тэргүүн байр- Ухаалаг ангилан ялгалтын хогийн сав
a. Хувцас, хүүхдийн тоглоом, хуванцар, шил, лааз, картон цаас ангилах зориулалттай харанхуйд хөдөлгөөн мэдрэх гэрэлтэй, ачилт хийхэд хялбар зэрэг давуу талтай. 3.5мХ1.5м хэмжээтэй 4’800’000 төгрөгний өртөгтэй.
2. Шагналт байр- Ухаалаг ангилан ялгалтын хогийн сав
a. Шил, лааз, хуванцар, картон цаас ангилах зориулалттай, харанхуйд хөдөлгөөн мэдрэх гэрэлтэй, ачилт хийхэд хялбар болно. 3мХ1.5м хэмжээтэй 2’800’000 төгрөгний өртөгтэй.
/3 СӨХ-д олгогдоно/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.