Зарим хүмүүс бидэнтэй болж буй зүйлийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Гэвч үргэлж ямар нэгэн зүйлийг үгүйсгэснээр сөрөг сэтгэл хөдлөлийг бий үүсгэдэг. Харин болж буй үйл явдлыг хүлээн зөвшөөрснөөр та цаашид юу хийхээ бодитоор сэтгэж, хийж чадна. Хэрэв та тэгэж чадаагүй цагт цаашид энэ харанхуй, бүрхэг орчиндоо амьдарсаар байдаг.

Варанаси хотод сүүлийн замдаа гарах гэж буй хүмүүст зориулсан буудал байдаг. Энэхүү буудал нь 1908 онд баригджээ. Өдгөө энэ буудлыг олон мянган хүн зорин ирдэг болсон юм.

“МуктиБхаван” буудлыг 44 жилийн турш Бхаирав Нат Шуклау хариуцан ажиллажээ. Тэрбээр үхлээ хүлээсэн хүмүүс хэрхэн амар амгалангаа олохоор ирж, эцсийн өдрүүддээ юу ухаарч, гуниглаж, эргэцүүлж, баярлаж байгааг харсан.

12 мянган хүний амьдралын сүүлийн өдрүүдийг харсан тэрээр та бүхэнд амьдралын хамгийн чухал 12 сургаалыг хуваалцаж байна.


#1. Хэрүүл маргааныг шийдвэрлэ

Шукла санскрит эрдэмтэн Шри Рам Сагар Мишрагийн түүхийг эргэн дурсав. Эрдэмтэн зургаан эрэгтэй хүүхэдтэй айлын том хүү. Ялангуяа бага дүү нартайгаа дотно нөхөрлөдөг байжээ. Гэвч олон жилийн тэртээ тэрбээр нэгэн асуудлаас болж гэр бүлээсээ өөрийгөө тусгаарлажээ.

Нас барахынхаа өмнө Мишра уг буудалд ирсэн бөгөөд 3 номерын өрөөнд оруулахыг хүсчээ. Түүний үзэж буйгаар Мишра буудалд буугаад 16 хоноод үхэх ёстой гэнэ. Харин 14 дэх өдөр дээр Мишра Шуклагаас дараах зүйлийг хүссэн гэдэг. Тэр ам мурийсан дүүтэйгээ уулзахыг, үүссэн хэрүүл маргааныг өнгөрсөнд үлдээхийг хүсчээ.

Бага дүү нь захиаг авсан бөгөөд 16 дахь өдөр нь ах дээрээ иржээ. Мишра дүүгийнхээ гараас атган уучлалт гуйв. Шаналал гунигаа тайлсан ах дүү хоёр уйлалдаж, сэтгэлээсээ ярилцав. Гэтэл яриан дунд Мишра гэнэт дуугүй болох нь тэр. Өвгөн эрдэмтэн сэтгэлийн амар амгаланг олон таалал төгссөн байлаа.

Шуклагийн хэлж буйгаар энэ хугацаанд ийм явдлууд олон болжээ. “Хүмүүс амьдралынхаа туршид шал дэмий зүйл сэтгэлдээ тээж явдаг. Хамгийн гол нь хэрүүл маргаанаас зугтах биш харин тэр дор нь шийдвэрлэж байх ёстой” аж.


#2. Амьдралын үнэн энгийн байдалд оршдог

Шукла “Хүмүүс үхлийн ирмэгт ирэхдээ дуртай хоолоосоо татгалзаж эхэлдэг. Мөн тэд илүү даруу амьдрах ёстой байснаа ухаардаг”. Ихэнх хүмүүс хөрөнгө цуглуулахын тулд маш их мөнгө, цаг хугацааг зарцуулдаг. Гэвч хүн байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай, шуналгүй амьдрах нь ирээдүйд харамсахгүй буцахын түлхүүр юм.


#3. Хүний муу талыг бүү хар

Хүн бүр гэгээлэг болон хар бараан талтай гэдэгт Шукла итгэдэг. Тиймээс «муу» хүмүүсийг шууд үгүйсгэхийн оронд эхлээд сайн талыг олж харах гэж хичээ. Хэрэв бид хүнээс сайн талыг нь олж харвал түүнийг хайрлаж, илүү сайн мэдэж чадна.


#4. Эргэн тойрны хүмүүсээс туслалцаа авахад бэлэн бай

Та өөрийгөө бусдаас дээгүүр тавьж бүх зүйлийг мэддэг гэж боддог уу. Тэгвэл эндүүрч. Түүний үзэж буйгаар өөрөө хэн нэгэнд туслахаас гадна хэн нэгнээс туслалцаа авч байх нь маш чухал.

Үнэндээ бид эргэн тойрны хүмүүс маань биднээс илүүг мэдэж байдаг. Тэдний тэрхүү мэдлэг нь бидэнд тус болох учир үргэлж нээлттэй байх ёстой аж.

Тэртээ 1980 оны нэгэн бороотой үдэш буудалд нэгэн настай эмэгтэй ирсэн тухай Шукла эргэн дурсан ярьж байна. Түүнийг энэ буудалд авчирсан хүмүүс буудлын стандарт маягтыг ч бөглөж өгөлгүй явжээ. Хэдэн цагийн дараа цагдаа нар түүний хамаатан саданг хайж эхлэв. 

Шукла цагдаа нарт юу ч мэдэхгүй дүр эсгэсэн бөгөөд удалгүй тэд зүгээр л яваад өгчээ. Харин дараа өдөр нь эмэгтэйн гэр бүлийнхэн эргэн ирэхэд, Шукла дараах асуултыг хамгийн ахмадаас нь асуужээ «Яагаад би таниас болж худал хэлж, өмнөөс нь улайж зогсох ёстой гэж?». Харин хариуд нь ач хүү өвдөг дээрээ сөгдөн түүнээс уучлалт гуйв. Түүний хэлж буйгаар тэд сүсэг бишрэлтэй эмээдээ туслахыг хүссэн ч, түүний хүслээр энд авчирсан гэжээ.


#5. Гоё сайхан зүйл энгийн байдалд оршдог

Энэ буудалд өдөрт гурван удаа бхажан болон залбирлын чимээ гардаг. Шуклагийн хэлж буйгаар буудалд энэ чимээг сонсох гэж маш олон хүн ирдэг гэжээ. Тэд зүгээр л гоё, тансаг хөгжим сонсохыг хүсдэг.

Гэвч хүн бүр тэгдэггүй. Шүүмжлэгчид болон бардам хүмүүс энгийн байдлаас аз жаргалыг олж хардаггүй. Учир нь тэдний тархи, оюун ухаан аль хэдийн өөр зүйлд дассан байдаг.


#6. Хүлээж авах нь эрх чөлөөний түлхүүр болдог

Олон хүмүүс өөрт нь болж буй зарим зүйлийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Гэвч ингэж байнга эсэргүүцэл үзүүлэх нь сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгодог. Харин болж буй үйл явдлыг хүлээн зөвшөөрснөөр та цаашид юу хийхээ бодитоор харж чадна. Хэрэв тэгэж чадахгүй бол та цаашид энэ харанхуй, бүрхэг орчиндоо л түгжигдэнэ.

Хэрэв та хүнд, хэцүү байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх юм бол тэрхүү нөхцөлөөс гарч чадах хүчтэй гэсэн үг юм.


#7. Бусад хүмүүсийг хүлээн зөвшөөрснөөр тэдэнд үйлчлэхэд хялбар болдог

Шуклагийн үзэж буйгаар хэн нэгэнд яс үндэс, гадаад төрх, шашин шүтлэг, санхүүгийн байдал зэргээс хамаарч өөр өөрөөр ханддаг амьдрал шиг бэрх зүйл үгүй гэнэ.

Хэн нэгнийг ялгаварлан гадуурхах нь бүх зүйлийг хүндрүүлж байгаа хэрэг. Энэ нь сайн үйл хийхэд саад болдог. Та бүх хүнд адил хандаж эхэлснээр өөрийгөө чөлөөлж хэн нэгэн танд гомдсон эсэхэд санаа зовнихоо болино. Иймээс өөрийн ажлаа хялбар болгож сур.


#8. Та зорилгоо олсон бол ямар нэгэн зүйлийг хийж эхэл

Өөрийн хэрэгцээгээ мэдрэх нь сайн хэрэг. Гэхдээ түүний төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой аж. Шуклагийн үзэж буйгаар ихэнх хүмүүс өөрийн хэрэгцээгээ ерөөсөө мэддэггүй. Тэд өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй бас юу ч хийхийг хичээдэггүй. Гараа хумхин суух нь амьдралын утга учрыг олж харахгүй байхаас дор зүйл. Та тодорхой нэг зорилготой байснаар өөрийн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө үнэлж чадна.


#9. Зуршил нь үнэт зүйл болж хувирдаг

Шукла өөрт хэрэгтэй, сайн дадал, зуршилтай болохыг зөвлөж байна. Сайн дадал, зуршилтай болсоноор өөртөө үнэт зүйл бий болгож байна гэсэн үг. Үнэхээр л сайн зуршил нь маш их цаг хугацаа, туршлага хуримтлуулдаг.


#10. Юу мэдэхийг хүсэж байгаагаа тодорхойл

Бүх мэдээллийн хүнд хүрэх хязгааргүй байдал нь хүнийг төөрөгдөлд оруулдаг. Шуклагийн үзэж буйгаар «Хүн сонголтоо зөв хийх хэрэгтэй». Бусад хүн танд юу ч гэж ярьж болно. Тэгсэн ч гэсэн та зөв зүйлийг нь авч үлдэж, бурууг нь хаяж, өөрт зөв гэж бодсон зүйлээ сонгож байх хэрэгтэй.


#11. Та хүнтэй биш харин тэдний тухай бодолтой холбоогоо тасалдаг

Хүн өөрийн хайрладаг, ямар нэгэн холбоотой байсан хүнээс бараг л холдож чаддаггүй. Харин үзэл бодол таарахгүй үед тэд харилцахаа больдог. Гэхдээ энэ нь та түүнтэй холбоогүй болсон гэсэн үг биш.

Та зүгээр л асуудлыг хүндрүүлэхгүйн тулд бодолдоо холдохыг хичээдэг. Шуклагийн хэлсэнээр салалт хосуудаас болдоггүй, харин тэдний бодол санаанаас болдог гэжээ. Тиймээс үүнийг ойлгож, хүйтэн хөндий байхаа боль.


#12. Орлогынхоо 10 хувийг хадгал.

Шукла өөрийн орлогын 10 хувийг үргэлж буяны зүйлд хадгалах хэрэгтэй гэж үздэг. Олон хүмүүс амьдралын оргил үедээ буян үйлддэг. Үхэлтэй нүүр тулахад хүн бусад хүмүүсийг өрөвдөж эхэлдэг. Харин хэн нэгэн танихгүй хүнээс хайр, энхрийлэл, халамж мэдэрдэг хүмүүс бардам энэ дэлхийгээс буцдаг. Тиймээс хэн нэгэнтэй өөрийн баяр жаргалаар хуваалцаарай.