Алт худалдан авалт өнгөрсөн оны мөн үеийн амжилтаас давсан талаар Монголбанк мэдээллээ.

Монголбанк 2018 он гарснаас хойш энэ сарын тавны өдрийн байдлаар нийт 19.8 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 19.2 тонныг авч байснаас 3.2 хувиар ахиу тоо юм.

Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд энэ оны 10 дугаар сард алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь нөлөөгөө үзүүлжээ. Энэ сарын тавны өдрийг хүртэл Дархан – Уул аймагт 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алтыг тус тус худалдан авчээ.

Дарханы салбарын тухайд гэхэд Дархан-Уул гэлтгүй бусад аймагт алтны олборлолт хийж байгаа иргэн, нөхөрлөл, компаниуд алтаа тушааж байгаа бөгөөд Монголбанкнаас зарласан тухайн өдрийн ханшаар алтаа худалдаж авдаг ажээ.