Английн дунд сургуулийн сурагч, 11 настай Юсуф Шах хүү IQ оноогоороо алдарт физикчид болох Стивен Хокинг, Альберт Эйнштейн нарыг давжээ.  

Тэрбээр хүний оюуны чадамжийг тодорхойлдог Менса тестийг өгч 162 оноогоор үнэлэгдсэн байна. 

Дундаж оюуны чадамжтай хүн Менса тест дээр 100 гаруй оноо авдаг бол Стивен Хокинг, Альберт Эйнштейн нарын IQ оноо 160 байсан гэж үздэг юм.  

Юсуф багаасаа математикийн хичээлдээ онцгой сайн байсан бөгөөд ангийн найзууд нь түүнийг IQ шалгах тест өгөхийг ятгасан байна.

Английн "Wigton Moor" дунд сургуульд суралцдаг тэрбээр ирээдүйд Кембридж эсвэл Оксфордын Их Сургуульд математикийн чиглэлээр суралцах хүсэлтэйгээ илэрхийлжээ. 

Тестийн оноогоо хүлээж авсны дараа Юсуфийн гэр бүл хамтдаа гадуур хооллож, хүүгийнхээ амжилтыг тэмдэглэсэн гэнэ.

Эх сурвалж: BBC