ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:

Өнөөдөр нэг оюутан эдгэрч 14 хоногийн сувилалд шилжлээ. Мөн Туркийн хоёр иргэний ажиглалтын хугацаа дуусаж гэртээ харьлаа. ХӨСҮТ болон Дархан--Уул аймгийн вирус судлалын лаборатори нийтдээ 156 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд Дархан-Уулд хийсэн 137 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Өчигдөр ХӨСҮТ-д 19 хүнд давтан шинжилгээ хийлээ. Тэдний шинжилгээнээс нэг коронавирус илэрлээ. Энэ нь ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутан юм. Цэргийн сургуулийн оюутнуудаас бөөнөөрөө буюу 55 гарчихсан байсан. Үргэлжлүүлж давтан шинжилгээ хийнэ. Эдгээр оюутнууд нийтийн байранд байсан, онгоцоор нэг дор ирсэн учраас онцгой анхаарч ажиллаж байсан. 

Одоо ХӨСҮТ-д 204 хүн байна. Үүнээс 115 хүн эмчилгээ хийлгэж, 89 хүн нь хяналт, ажиглалтад байна.

Тэднээс 23 хүний бие хүндэвтэр, 92 хүний биеийн байдал дунд зэрэг байна.

8-16 насны 5 хүүхэд эмчилгээнд орсон.

Швед улсад халдвар авсан нэг иргэний бие маш хүнд, уушгины 80 хувь нь ажиллагаагүй, амьсгалын аппаратад байна гэж мэдээлсэн.