Dr.CHINGUN'S HAIR & VITAMIN CLINIC эмнэлгийн их эмч, нийгмийн эрүүл мэндийн магистр Б.Дуламсүрэн эрдэс амин дэмийн дутагдал, түүнээс үүсэх үр дагавар мөн хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.


-Сүүлийн үед эрдсийн дутагдал гэж нэлээд ярих болсон. Энэ шинжилгээ яагаад чухал юм бэ?

-Ханиад томуунаас сэргийлэхийн тулд вакцин хийлгэдэг. Үүн шиг эрдэс бодисын шинжилгээ хийлгэнэ гэдэг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Анагаах ухаан ч өвдсөний дараа биш өмнө нь сэргийлэх тал руу эрчимтэй хөгжиж байна. Таамгаар тийм амин дэм дутсан байх гээд эмийн сангаас дуртай витаминаа худалдан авдаг сэтгэлгээ хоцрогдсон гэсэн үг. Хүн яг өөрт дутагдсан амин дэмээ л уух ёстой. 

Хэрвээ илүүдчихвэл үүнийг багасгадаг зүйл гэж байхгүй. Илүүдэх нь дутагдсантайгаа ижилхэн сөрөг үр дагавартай. Яг үнэндээ амин дэмийн дутагдлаа өвчин гэж эндүүрдэг тохиолдол олон байна. Байсхийгээд л санаа алдах,толгой өвдөх, нүдний дээд зовхи татах, амархан ядрах, сэтгэл санаа тавгүй болох зэрэг олон шинж тэмдгийн цаана эрдэс бодисын дутагдал гэж зүйл байгааг иргэд мэддэггүй. Тийм учраас л иргэдийг өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө заавал шинжилгээ өгч байж, амин дэмээ уугаасай гэж хүсдэг. 


-Дархлаанаас гадна гоо сайханд хамгийн чухал нөлөөтэй эрдэс бодис юу байдаг вэ? 

-Жишээ нь цахиур дутаад ирвэл эластин, гиалуран, коллаген зэрэг хөгшрөлтөөс сэргийлэх бодисын нийлэгжилтийг удаашруулж, улмаар зогсоодог. Ингэснээр арьс унжиж,  хялгасан үрчлээ үүсэж, арьс, үс төрөлх өнгөө алддаг. Сүүлийн үед эмэгтэйчүүд нүүрэндээ коллагентэй утас суулгадаг болсон. Суулгасан утаснаас коллаген ялгарч арьсны өнгө засч, цайруулж, үрчлээ тэнийдэг. Гэхдээ нүүр орчмын хэсэг нь коллагенжиж байгаа юм.

Илүү үр дүнтэйгээр хөгшрөлөөс сэргийлэх үр дүнтэй арга бол шинжилгээ өгч өөрт тохирсон тунгаар коллагений алдагдлаа нөхөж ууж болдог. Гоо сайхнаас гадна холбогч эд, мөгөөрс, судас шөрмөсний сунаж агшихад онцгой үүрэгтэй. Иймээс халаалтгүй үед дасгал хөдөлгөөн хийснээс болж шөрмөс тасрах, сунах шинж тэмдэг илэрдэг.


-Тэгэхээр эрдэс болгон цаанаа аль нэг эд эрхтнийг эрүүл байлгаж байдаг байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Машин бензинээр ажилладаг шиг эрхтэн болгон өөр өөрийн эрдэс минералаар ажилладаг. Жишээ нь зүрхийг үйл ажиллагаагаар хангадаг бодис нь кали юм. Кали дутагдвал зүрх амархан дэлсэх, зүрхээр хатгуулах, гэнэт санаа алдана бас дээд доод зовхи татах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Анзаарсан бол зүрх өвдсөн үед эмч нар дандаа калиар баялаг эм, хоол хүнс хэрэглэхийг зөвлөдгийн учир энэ.

Алкоголь хэрэглэсэн үед хүн зүрхэнд байгаа калийг хөлс, шээсээрээ алддаг. Мэдээж зүрхний кали багасаад ирэхээр толгой өвдөж, дотор муухайрна. Үүнийг бид шартлаа гэдэг. Зарим нь дусал хийлгэж байгаад сэргэдэг шүү дээ. Дусалд кали, кальци, натри агуулдаг гэхээр ойлгогдож байгаа биз.

Бид ингэж эрдэс бодисын шинжилгээг хийхдээ аль нэгэн төхөөрөмжийг л худалдаж аваад ажиллуулаад байгаа юм биш. Албан ёсны лицензтэйгээр ажилладаг. Ингэснээр өвчтөн бүр дээр тухайлсан зөвлөмж ирдэг. Аль нэгэн эрдэс витамин дутагдсан бол зохих тунг нь зөвлөөд 2-3 сарын дараа дахин ирээд үнэгүй хянуулж болдог гэдгээрээ давуу талтай.


-Эрдсийн шинжилгээ өгч ямар нэг өвчин эмгэгээ мэдсэн тохиолдол бий юу? 

-Ийм тохиолдол нэлээн хэд гарч байсан. Нэг үйлчлүүлэгчийн иодын хэмжээ маш бага гарсан. Үүний дагуу бамбайн эход харуулахыг зөвлөтөл бамбай булчирхайн асуудалтай гэж оношлогдсон. Тэр хүн гэр бүлийнхээ гишүүдийг үзүүлэхэд 13 настай хүүхдэд нь ч бас энэ шинж тэмдэг илэрснээр эрт мэдэж эмчилгээг эхлүүлсэн. Сүүлийн үед иодын дутагдал нэлээн гардаг боллоо. Үүнийг нуурын, далайн давс хэрэглэх болсонтой холбоотой гэж хардаг. 

Зарим хүмүүс үе мөч янгинаж өвддөг, эмнэлэгт үзүүлэхээр эрүүл гарлаа гэдэг юм. Шинжилгээ хийхээр Д витамин, кальци, калийн дутагдалд байдаг. Үүнийгээ олж  мэдсэнээр эмчилгээний үр дүнг илүү сайжруулах боломжтой.


Эрдэс амин дэмийн дутагдал сэтгэл зүйн эрүүл мэндэд ч нөлөөлдөг


Сонирхуулахад хүний юм бичдэг гарны арьс зузаарсан байдгаас нөгөө гараас нь шинжилгээ авдаг.


-Хүүхэд ч бас эрдэс, амин дэмийн дутагдалд ордог уу?

-Тэгэлгүй яахав. Хүүхэд чинь алхаж явахгүй өргүүлж, тэврүүлмээр байна гэж шалдаг. Томчууд үүнийг “манай энэ эрхлээд л өргүүлээд байна” гэдэг. Үнэндээ магни дутагдаад булчин нь суларч амархан ядраад байж ч болно. Эсвэл гэнэт уртаар санаа алдаад байвал калийн дутагдалд орсон байх магадлалтай.


-Бид стрессийг бухимдлын шалтгааны нэгийг эрдэс, амин дэмийн дутагдал гэж үздэг гэсэн. Энэ үнэн үү?

-Бид зөвхөн эргэн тойрныхоо хүчин зүйлсээс хамаарч стрессдэж, ядарч сульддаггүй. Бидний биед агуулагдах эрдэс бодис, хүнд металлын хэмжээнээс хамаарч амьдралын чанарт нөлөөлж байдаг. Манай улсын нийт хүн амын 76 хувь нь Д витамины дутагдалтай гэсэн судалгаа бий. Гэтэл Д витаминыг дутагдсанаар эсрэгээрээ амархан ядарч бухимддаг. 

Иймээс аз жаргалын витамин ч гэж нэрлэдэг. Литиум дутахад хүн амархан гомдож баярладаг болдог. Хэт их дутагдвал сэтгэцэд ч нөлөөлөх аюултай. Тэгэхээр ядарч сульдаж байгаагийн цаана ямар нэг эрдсийн дутагдалтай байдаг гэдгийг мэдэх нь чухал. Түүнээс биш угаасаа уур бухимдалтай эсвэл гутранги хүн гэж байхгүй дээ. 


-Нээрээ л хүмүүс өвдөх үед аль нэг эрхтэн өвчилжээ гэж бодохоос биш эрдсийн дутагдалд орсон гэж таамагладаггүй. Ер нь эмч, сэтгэлзүйчид энэ төрлийн шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг болов уу? 

-Сүүлийн үед судалгаанд үндэслэн зөвлөгөө өгөх болсон. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжирч байгаа. Жишээ нь эцэг эхчүүд хүүхдээ уур бухимдалтай, эсвэл хэт ноомой болоод байна гэх зэргээр хандаж шинжилгээнд хамруулдаг.  Ийм шинж тэмдэгтэй хүүхдүүд голдуу эрдэс бодисын дутагдалтай гардаг.


-Монголчууд хүнд металлын хордлоготой гэсэн судалгааг уншиж байсан. Хүнд металь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ? 

-Манайд шинжилгээ өгсөн хүмүүсийн 90 гаруй хувь нь хүнд металлын хордлоготой гэж гардаг. Энэ бол орчны бохирдол буюу агаар, хөрс усны бохирдол зэргээс шууд хамааралтай зүйл л дээ. Жишээ нь тамхи гадаа татах үед кадми гэх хүнд металлыг агаарт дэгдэнэ.  Хажуугаар нь өнгөрсөн хүмүүс тэр агаараар амьсгалж байдаг гэсэн үг. 

Голдуу хөнгөн цагаан, мөнгө, бари, хар тугалга, мөнгөн ус зэрэг хүнд металлиуд манайханд түлхүү илэрдэг. 

Ингэж хүнд металлд хордсоноор стресс ядаргаанд амархан өртөх, үс унах, цус өтгөрөх зэрэг олон сөрөг шинж тэмдэг олонтой. Залуу хүн байж ядраад гэж хэлдэг нь маш буруу. Үнэндээ хүнд металлын хордлоготой байдаг. Удаан хугацаагаар биед хуримтлагдвал хорт хавдар гэх мэт эдгэшгүй хүнд өвчнүүдийг үүсгэж эхэлдэг.


Гараас шижнилгээ авах цэгүүд

-Нэг гэр бүлийнхний эрдэс бодисын хэмжээ ижил гардаг уу?

-Хооллолтын хэв маяг нь ерөнхийдөө ижил учраас бараг ижил гардаг шүү. Манайхан удмаараа тарган эсвэл, зүрх муутай гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ иймэрхүү шинж шууд генээс гадна тухайн гэр бүлийн амьдралын хэв маяг, хооллолттой холбогддог. Тиймээс хооллолт амьдралын хэв маягаа өөрчилбөл тухайн удамшлын шинж байдлаа өөрчлөх боломж бий. Шинжилгээ өгснөөр хүн юун дээрээ анхаарах ёстойг мэдээд авчихдаг.


-Сонирхолтой дурдахаар жишээ дурдахгүй юу?

-Хүмүүсийн шинжилгээний хариу амьдардаг бүс нутаг, байршлаас хамаарч ижил үзүүлэлттэй гарч байна. Жишээ нь Хан-Уул дүүрэгт амьдардаг хүмүүсийн шинжилгээг үзэхэд голдуу цайрын хэмжээ өндөр гардаг. Баянзүрх дүүргийн иргэдийн хувьд магни, коллаген дутагдах шинж түлхүү илэрсэн. 

Харин Сонгино хайрхан дүүргийн иргэдэд ихэвчлэн хүнд металлын хордлогын түвшин өндөртэй байна.


 Эрдэс, амин дэмийн илүүдэл нь дутагдалтай адил сөрөг нөлөө үзүүлдэг


-Шинжилгээгээр эрдэс бодисоо хэмжээд мэдчихэж болох нь ээ. Тэгвэл энэхүү алдагдсан эрдсээ хэрхэн нөхөх вэ?

-Хүмүүс бие нь өвдөж зовуурлаад ирэхээр хүнд өвчинтэй байх вий гэж дотроо бодож шаналдаг, эмээдэг. Үүнийхээ оронд үс унаж байна уу, хумсны толио нимгэрч үү, яагаад ядраад байгаа эсэхээ анзаараарай. Гэхдээ хэзээ ч дур мэдэн витамин хэрэглэж болохгүй. Эхлээд эрдсийн шинжилгээ өгч тодорхойлуулаад үз гэж зөвлөнө. Яагаад гэвэл эрдэс, амин дэмийн илүүдэл нь дутагдалтай адил сөрөг нөлөө үзүүлдэг. 

Жишээ нь Д дутагдвал үс унадаг ч илүүдвэл бас л унана. Зарим хүмүүс ус уналаа гээд Д витамин хэрэглэсэн ч нэмэр болдоггүй. Энэ тохиолдолд илүүдсэн дээрээ нэмээд ууж өөрийгөө эрсдэлд оруулж байдгийг үйлчлүүлэгч нараасаа харж байлаа. Нэгэнт юу дутаж байгаагаа мэдчихвэл яг тохирсон тунгаараа уугаад хоол ундаа тохируулаад нөхчхөж болно шүү дээ. 

 

-Амин дэмээ сайн ууж нөхсөн ч ядраад байвал…?

-Шөнө гурван цагт унтаад байвал витамин уусны үр дүн гарахгүй. Тэгэхээр сайхан унтаж амарч, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг худлаа. Биеэ сайн ажиглавал ямар нэг дохио өгч мэдээлж байдаг юм. Эрхтэн тогтолцоог ойлгох нь маш чухал.  Өөрөөсөө гадна эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглаж байгаарай. Тиймээс эрдсийн шинжилгээ нь үндсэн гаргалгааг олж, эрт илрүүлэх боломж болно.


-Дааврын өөрчлөлтийг шинжилгээгээр мэдэж болох уу?

-Эмэгтэйчүүд эрдсийн шинжилгээнд эртнээс орох тусмаа сайн. Учир нь эмэгтэйчүүд нас нэмсэн хойно эмнэлэгт үзүүлэхэд умайн хүзүүн хорт хавдар, өндгөвч уйланхайгаар өвчилсөн байх нь бий. Үүнийгээ мэдэхгүй янз бүрийн эм, витаминыг дур мэдэн хэрэглэхээр зарим витамин хавдрын үрэвсэл, ургалтыг хурдасгах нөлөөлөл ч байдаг. Хэрвээ энэ мэтийг эртнээс мэдэж чадвал  хавдрын өвчлөл нэмэгдэхгүй байх боломж юм. 



-Сүүлийн үед халцрах, үс унах эмгэг хүмүүсийн дунд нэлээн дэлгэрсэн. Үүнд эрдэс  бодисын дутагдал нөлөөлөх үү?

-Эмэгтэйчүүд төрсний дараах витамины дутагдлаас үүдсэн үс уналт, ясны сийрэгжилт, шүд үүрч унах зэрэг нь элбэг. Тэгэхээр эрдсийн тэнцвэржилтдээ анхаарч нөхсөнөөр ургийн гажгаас сэргийлэх, өөрийн эрүүл мэнд, дархлааг хамгаалах ач холбогдол өндөр байна. Манай эмнэлэгт үс уналтаас болж хандаад эрдсийн дутагдалд орсон гэдгээ оношлуулсан эрчүүд олон.


-Жирэмслэхээр төлөвлөж байгаа үедээ хамрагдахын ач тусыг дурдвал?

-Гэр бүл төлөвлөх үедээ хамгийн их анхаарах ёстой зүйл бол эхийн эрүүл мэнд. Охид бүсгүйчүүд маань энэ үедээ өөртөө анхаарал хандуулахаа хэзээ ч мартаж болохгүй. Хэрвээ хүнд металлын хордлоготой жирэмслэвэл урагт дамжиж ургийн гажиг үүсгэдэг. 

Францын дэвшилтэт технологи болох So check шинжилгээний төхөөрөмжийг ашиглан захын судасанд гэрлээр шинжилдэг.  Одоогоор бид 21 төрлийн эрдэс бодис, 7 төрлийн витамин, 18 төрлийн хүнд металлыг шинжилж байна. 


Цаг зав гарган хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.


Хаяг:

Салбар 1: Dr.CHINGUN'S HAIR & VITAMIN CLINIC

Утас: 7742-5555

Хаяг: ХУД, Зайсангийн гудамж, Зайсангийн гүүрний баруун талд TOKYO TOWER 2 давхарт