Өнөөдөр ХӨСҮТ-д Зүчи зочид буудалд ажиглалтад байсан 25 настай эмэгтэй амаржиж охинтой болжээ.

Бүсгүй 4 дүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн аж. Төрөхөөсөө өмнө тэрбээр 2 удаагийн коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд сөрөг гарсан юм. Ээж охин 2-ын биеийн байдал сайн байна гэж ЭМЯ мэдээллээ.