Б.Баясгалан
08 сарын 03, 2020
2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчит сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настай хүүхдүүдийг өнөөдрөөс цахимаар бүртгэж эхэллээ.
Цахим бүртгэл /Parent.esis.edu.mn/ сайтаар явагдах бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 03-ны 08:00 цагт эхэлж, 08 дугаар сарын 27-ны 17:00 цагт хаагдах юм.
Нэгдүгээр ангид 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настнуудыг элсүүлнэ.
Эцэг эх, асран хамгаалагч нь дараах зааврын дагуу хүүхдүүдээ цахимаар бүртгүүлнэ.
1. https://parent.edu.mn/ системд өөрийн цахим шуудангийн хаягаа ашиглан шинэ хэрэглэгчээр бүртгүүлнэ.
2. Системд хэрэглэгчийн эрхээр нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулж баталгаажуулна.
3. Хүүхдийнхээ регистерийн дугаарыг бүртгэлийн хэсэгт оруулж, хамран сургах тойргийн аль сургуульд элсэх боломжтойг харна.
4. Элсэх хүсэлтээ илгээнэ.
5. Илгээсэн мэдээллийг сургуулийн сургалтын менежер хүлээн авч шийдвэрлэнэ.
Санамж
Хүүхдээ цахимаар бүртгүүлэх бол ЭНД дарж, бүртгэлийн систем рүү шилжинэ үү.
Таны хүүхэд харъяаллаараа аль сургуульд хамрагдахыг ЭНД дарж харна уу.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.