Саруулын Ариунжаргал
05 сарын 30, 2019
БЭЭЖИН. /BBC/. "АНУ-ын засаг захиргаа аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмээн үзэж “Huawei” компанийг худалдааны хар жагсаалтад оруулсан нь олон тэрбум хэрэглэгчдэд хохирол учруулна" гэж тус компанийн хуулийн хэлтэсийн дарга Сун Люпин мэдэгджээ.
Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Сун Люпин мэдэгдэхдээ, худалдааны хориг арга хэмжээ нь Америкийн 1200 гаруй компанид шууд хохирол учруулж, олон арван мянган хүний ажлын байранд нөлөөлнө гэжээ. Мөн тэрбээр, манай компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашигладаг дэлхийн 170 гаруй орны гурван тэрбум гаруй хэрэглэгч хохирно хэмээн нэмж хэлсэн байна.
АНУ-ын компаниудыг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр “Huawei” компанитай бизнесийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг хориглох шийдвэрийг Вашингтон тавдугаар сарын дундуур гаргасан юм. Харин “Huawei” компани бүтээгдэхүүнүүд нь аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг гэх мэдээллийг үгүйсгэж, Хятадын Засгийн газраас хараат бус гэдгээ удаа дараа илэрхийлсээр ирсэн билээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.