Засгийн газрыг огцруулах тухай албан бичгээ өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ

Б.Баясгалан
11 сарын 19, 2018

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд буйгаа өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн.

Тэгвэл тэрээр өнөөдөр Засгийн газрыг огцруулахыг хангалттай тооны гишүүд дэмжиж, гарын үсэг зурсан хэмээж Засгийн газрыг огцруулах тухай албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэхээр болжээ.

Энэ талаараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 17.00 цагт мэдээлэл хийхээр зарласан бөгөөд бид мэдээллийг шууд дамжуулна.

Холбоотой сэдвүүд

д.хаянхярваа засгийнгазар уих

Сэтгэгдэл бичих (16)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.