Б.Баясгалан
02 сарын 19, 2020
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор их, дээд болон ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг гуравдугаар сарын 19-нийг хүртэл сунгасан. Улмаар тус сарын 30-наас хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр болж буй.
Хорио цээрийн хугацааг сунгасантай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд орж буй өөрчлөлтийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнгөрсөн хугацаанд аймаг, нийслэлийн хэмжээнд сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй телевиз болон онлайнаар үргэлжлүүллээ.
Цэцэрлэг, 12 ангийн хичээлийг 18 телевизийн сувгаар явуулсан. 402 удаагийн нийт 6355 минутын 40 төрлийн хичээлийг 170 багш зааж, телевизийн 350 гаруй инженер техникийн албан хаагч ажилласан.
Хорио цээрийг дөрвөн долоо хоног сунгахаар болсон ч хичээл тарах болон элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Гуравдугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг эдлүүлэхгүй. 4, 5 дугаар сард бямба гараг бүрт хичээллэнэ.
Анги дэвших болон төгсөх шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлнэ.
Теле хичээлийг үргэлжлүүлнэ, Цагаан сарын долоо хоногт Иргэний ёс зүйн боловсрол, Монгол ёс, уламжлал, хүмүүжлийн хичээлийг өдөр бүр явуулна.
Цэцэрлэгийн болон ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс, 6-12 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 08-ны өдрөөс амарна.
ЭЕШ-ыг 6 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулна. Их, дээд сургуулийн элсэлтийг 6 дугаар сарын 15-нд дуусгасан байхаар төлөвлөлөө.
Их, дээд сургуулийн бүх курсын хичээлийг 6 дугаар сарын эхээр дуусгана. Санхүүгийн бусад асуудал үүсвэл сургууль нь хариуцан шийдвэрлэнэ" хэмээлээ.


Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.229.121.167] ・ 2020.02.19 Хариулах
vanaa ene jil surguulid dunguj orj bgaa ursuud min ih l vadarhandee
Зочин [202.179.11.46] ・ 2020.02.19 Хариулах
3-р сарын 30- аас хойш хөл хорио үргэлжлүүлэхгүй гэх баталгаа байна уж
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай