Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар багш нарын илүү цагийн мөнгийг бүрэн өгөх шийдвэрийг гаргасан талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Тэрээр "2019 оны төсөвт багш нарын илүү цагийн мөнгийг олгохоор тооцсон ч Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор өнгөрсөн нэгдүгээр сараас бүрэн олгохгүй байсан.

Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЕБС, цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгийг бүрэн олгохоор шийдвэрлэлээ. Мөн өнгөрсөн 1 дүгээр мараас хойшхи илүү цагийн мөнгийг нөхөн олгоно" хэмээн мэдэгдлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.