Буяндэлгэрийн Мөнхчимэг
11 сарын 26, 2025
Говь-Алтай аймгийн уугуул Яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртлээ
Тэрбээр уран зохиолыг сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулж ирсэн юм.
Мөн сэтгүүл зүйн салбарын олон зуун мэргэжилтнийг бэлтгэн сургаж, дадлагажуулсан боловсролын салбарт томоохон гавьяатай. Түүнчлэн яруу найраг, утга зохиолын олон арван бүтээл туурвилан, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Иймд“Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг”-ийн Удирдах зөвлөлийн дарга, Хэл шинжлэлийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатар ийнхүү Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртээсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.