 Л.Дэлгэрмаа
                
                            Л.Дэлгэрмаа
              
              07 сарын 08, 2025
            
               
            
Япон Улсын эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Түүх, уламжлал, ёс заншлаа өнөөг хүртэл хадгалан авч үлдсэн Япон Улс эзэн хаантай цорын ганц орон гэдгээрээ онцлог. Тэгвэл дэлхийн хамгийн эртний хаант засаглалыг үргэлжлүүлж яваа Нарүхито хаан болон түүний гэр бүлийн тухай сонирхолтой таван баримтыг хүргэж байна.
Дэлхийн хамгийн эртний хаант улс
Япон улс 2600 гаруй жилийн түүхтэй эзэн хаантай цорын ганц улс. Нарүхито бол энэ тасралтгүй залгамжлалын 126 дахь эзэн хаан юм.

“Тэнгэрийн үр сад” гэх итгэл
Японы уламжлалт үзэлтэн эзэн хааныг Аматэрасү — нарны тэнгэрийн үр сад гэж үздэг бөгөөд энэ нь түүний байр суурийг “бурхны хишиг”-тэй болгож хүндэтгэх нэг шалтгаан болжээ.
 1993 онд хуримын ёслолын үеэр Японы угсаа залгамжлах хунтайж Нарухито (одоогийн эзэн хаан Нарухито) болон Масако Овада (одоогийн хатан хаан Масако) нар дүрслэгдсэн байна.
1993 онд хуримын ёслолын үеэр Японы угсаа залгамжлах хунтайж Нарухито (одоогийн эзэн хаан Нарухито) болон Масако Овада (одоогийн хатан хаан Масако) нар дүрслэгдсэн байна.
Оксфордын оюутан байсан хаан
Нарүхито бол Японы анхны гадаадад сурсан  хунтайж. Тэрээр Оксфордын Мэртон коллежид 1983–1985 онд суралцаж, Умард Темзы голын түүхээр докторын зэрэг хамгаалсан ба дараа нь “The Thames and I” нэртэй дурсамж ном бичсэн байдаг.

Хатан Масако — 6 хэлтэй, дэлхийн боловсролтой эмэгтэй
Хатан Масако Харвард болон Оксфордыг дүүргэсэн, нийт 6 хэл (япон, англи, франц, герман, орос, испани) ярьдаг олон улсын боловсролтой эмэгтэй ажээ.

Далайн болон усыг хамгаалах үйлст нийгмийн тэргүүн
Эзэн хаан усны бодлого, ундны усны аюулгүй байдал, экологид онцгой анхаарал хандуулдаг. Тэрээр 2003, 2006 онд Олон улсын Усны форумд илтгэл тавьж, 2007 онд Азийн Номхон далайн усны дээд чуулганыг нээсэн бөгөөд усыг хамгаалах асуудлыг дэлхий нийтэд таниулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.
 2018 оны 3-р сарын 19-нд Бразилийн Бразилиа хотод болсон Дэлхийн усны форумд эзэн хаан Нарүхито илтгэл тавьж буй үеийн зураг
2018 оны 3-р сарын 19-нд Бразилийн Бразилиа хотод болсон Дэлхийн усны форумд эзэн хаан Нарүхито илтгэл тавьж буй үеийн зураг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.