Япончууд алхалт бүрээ эрчим хүч болгон хувиргаж байна

Япон улс хүний өдөр тутмын хөдөлгөөнийг эрчим хүч болгон ашиглах шинэ шийдлийг хотын дэд бүтцэд туршиж, сэргээгдэх эрчим хүчний шинэлэг хэлбэрийг хөгжүүлж байна.

Энэхүү технологи нь  алхах үед шаланд үүсэх даралтыг тусгай материалаар дамжуулан цахилгаан болгон хувиргаж, хуримтлуулдаг технологитой.

Технологийг одоогоор Шибуяа метроны буудал зэрэг өндөр ачаалалтай бүсэд туршиж эхэлжээ. Тус буудлаар өдөрт 3.8 сая гаруй хүн зорчдог бөгөөд 2008 онд суурилуулсан дэвсгэр дээрх алхалт бүрээс үүссэн цахилгаанаар LED дэлгэц, гэрэлтүүлгийг ажиллуулж байгаа аж.

Мөн East Japan Railway Company тасалбарын хаалганы доор ижил төрлийн хавтан байршуулж, зорчигч бүрийн алхалтаас үүсэх энергийг станцын эрчим хүчний хэрэглээнд нэмэр болгох шийдлийг хэрэгжүүлж эхэлжээ.

Алхалтаас эрчим хүч гарган авах энэхүү шийдэл нь томоохон хэмжээний цахилгаан үйлдвэрлэлийн эх үүсвэр болохоос илүү нэмэлт шийдэл хэлбэрээр ашиглагдаж байна.

Судлаачид шинэ материал, шийдлийг туршиж байгаа бөгөөд уг технологийг нар, салхины эрчим хүчтэй хослуулсан “hybrid” систем болгон хөгжүүлэх боломжийг судалж буй.

Японд хэрэгжиж буй энэхүү туршлага нь хотууд өдөр тутмын энгийн үйлдлээс эрчим хүч бий болгох боломжийг харуулж, илүү тогтвортой, өөрөө эрчим хүч үйлдвэрлэдэг хотын загвар руу шилжих эхлэл болж байна.


Эх сурвалж:The Guardian

Холбоотой сэдвүүд

эрчимхүч эх дэлхий

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.