ТОКИО. /РИА Новости/. Япон улсад хэт халууны улмаас энэ сарын 20-26-ны хооронд 4 хүн нас барж, халуунд цохиулсны улмаас 2 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай Японы гал түймэртэй тэмцэх газар мэдээлсэн байна. 

Хэт халууны улмаас 2053 хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 4 дахин өндөр үзүүлэлт болсон аж.   

Хэт халууны улмаас хүн нас барсан тохиолдлууд янз бүрийн дүүргээс гарчээ. Тодруулбал, Аомори, Мияги, Осака, Гума мужид ийм хэрэг гарсан байна. 

Халуунд цохиулсан хүмүүсийн тоо эрс нэмэгдэх болсон нь Японы дийлэнх дүүргүүдэд цаг агаарын байдал гэнэт халуун болсонтой холбоотой аж. Агаарын температур тус улсад цельсийн 39 хэмд хүрч халжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг