ТОКИО. /РИА Новости/. Японы Кавасаки хотод болсон халдлагатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эмгэнэл илэрхийлжээ. Мягмар гарагийн өглөө үл таних этгээд нэгдүгээр ангийн хүүхдүүд рүү хутгатай халдаж, 18 хүнийг гэмтээсэн хэрэг гарсан юм. Хохирогчдын дунд насанд хүрсэн хоёр хүн, бага сургуулийн 16 эмэгтэй сурагч байжээ.

“Өнөөдөр Токио хотоос холгүй болсон халдлагын улмаас бэртэж гэмтсэн хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүдэд би эмгэнэл илэрхийлмээр байна. Америкийн ард иргэд Японы ард иргэдийн хамт гашуудаж байна” хэмээн түүний мэдэгдсэнийг Японы телевиз шууд дамжуулан үзүүлжээ. 

“АиФ” агентлагийн мэдээлснээр, мягмар гарагийн өглөө гарсан халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж 2 болсон байна. Уг хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан хэдий ч тэрбээр өөрийнхөө хүзүүн тус газраа хутгалсан байсны улмаас нас баржээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг