Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Xiaomi компани жилд 300,000 цахилгаан автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ Бээжин хотын дэргэдэх Yizhuang эдийн засаг, технологийн чөлөөт бүсэд угсарч байна. 

Xiaomi компанийг үүсгэн байгуулагч, захирал Лэй Жүн энэхүү авто машинаа "Анхны дөрвөн хаалгатай ухаалаг утас" хэмээн тодорхойлжээ. 

2024 онд үйлдвэрээс гарах уг автомашины автомат жолоодлогын системийг Xiaomi гар утасны IoT системтэй холбоно. Тус компани өнгөрсөн онд нийт 108 тэрбум юаны борлуулалт хийсэн юм. 

Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.доллар хөрөнгө оруулалт хийж, ирэх 10 жилийн хугацаанд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа буй.

Жолоочгүй автомат жолоодлогын технологийг DeepMotion компаниас 77.4 тэрбум ам.доллараар мөн худалдаж авчээ.

Yizhuang эдийн засгийн чөлөөт бүсэд Хятадын технлогийн аварга том компани болох Baidu мөн өөрийн цахилгаан жолоочгүй автомашины үйлдвэр байрладаг ба цахилгаан автомашины үйлдвэрлэлд Хятад улс дэлхийд тэргүүлэх зорилготой юм байна.

Эх сурвалж: South China Morning Post