Хятадын “Xiaomi” компани анхныхаа уян дэлгэцтэй ухаалаг гар утсыг танилцуулжээ. Тус гар утсыг танилцуулсан дүрс бичлэгийг “Xiaomi” компанийн ерөнхийлөгч Линь Бинь “Weibo” нийгмийн сүлжээнд байршуулсан байна.

“Энэхүү утас нь эвхэгддэг технологитой анхны ухаалаг гар утас байх болно” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Шинээр гарсан уян дэлгэцтэй ухаалаг гар утас нь таблет болон гар утасны үйлдлүүдийг хослуулжээ. Одоогоор шинэ утсанд нэр өгөөгүй байгаа бөгөөд “Xiaomi Dual Flex” юмуу “Xiaomi MIX Flex” гэж нэрлэх хамгийн өндөр магадлалтай байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости