Холливудын продюсер Риза Азиз буюу Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн ач хүү мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. 

Ноён Азиз жүжигчин Леонардо ДиКаприогийн тоглосон The Wolf of Wall Street киног продюсерлэсэн тэрбээр одоо барьцаа мөнгөөр түр суллагдсан тухай BBC мэдээлэв. Америкийн талаас ноён Азизийн продакшныг киногоо санхүүжүүлэхийн тулд улсын олон тэрбумын хөрөнгө завшсанд буруутгаж буй. 

Түүний хойд аав, ээжыг нь ч мөн авилгын хэргээр ял оноосон. Ноён Азиз баасан гарагт шүүхийн өмнө зогсоно гэж тус улсын Авилгатай тэмцэх газрын тэргүүн Латифа Кояа мэдэгдлээ. 

Гэвч тэрбээр хэргийг няцааж Red Granite компанийнхаа өмнөө Америкийн Засгийн газарт иргэний зарга мэдүүлсэн байна. Нажибыг 40 орчим зүйл заалтаар шалгаж буйгаас Малайзын 1Malaysia Development Berhad нэртэй услын төсвөөс 681 сая доллар хувьдаа завшсан хэмээсэн. Эхнэр нь мөн адил татвараас зугатсан, мөнгө угаасан гэж буруутгагдлаа. 

Ноён Азиз энэ мөнгөөр өөртөө хэд хэдэн тансаг зэрэглэлийн эдлэн авч, хаан шиг амьдархад мөнгөө зориулсан тухай зарга мэдүүлэгч талаас хэлэв. Өнгөрсөн онд ч мөн мөнгө угаасан, хулгай хийсэн тухай яриа гарч, цагдаад мэдүүлэг өгсөн билээ. 

Жүжигчни ДиКаприо The Wolf of Wall Street кинонд бүтээсэн дүрээрээ Алтан бөмбөрцөг шагнал хүртэж, ноён Азизэд талархлаа илэрхийлсэн. Нэлээдгүй ашиг олсон эл киноноос гадна Dumb and Dumber To болон Daddy’s Home киног продюсерлэхэд ч 1MDB сангийн мөнгөнөөс авсан гэж Америкийн Шударга ёс сахиулах төвөөс мэдэгдсэн юм.