Монгол дахь "British School of Ulaanbaatar" сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг болох Ц.Ариунаа өчигдөр орой өөрийн цахим хуудсаараа дамжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас хамгаалалт хүсэж буйгаа мэдэгдлээ.

Өчигдөр орой тус сургууль дээр сургуулийн хувь эзэмшигчдийн маргаанаас болж эмх замбараагүй байдал үүссэн байна. Тус сургуулийн хувьцааны 49 хувийг Ц.Ариунаа нарын хүмүүс, 51 хувийг "Петровис" ХХК-ын захирал Ж.Оюунгэрэл нар эзэмшдэг аж. Тус сургуулийн өмнөх захирал буюу 49 хувийг эзэмшигчдийн тал тамга, тэмдгээ хүлээлгэж өгөөгүйгээс дээрх нөхцөл үүссэн гэх албан бус мэдээлэл байна.

Өнөөдөр сургууль дээр хамгаалагчаас өөр хүн байхгүй бөгөөд маргааш ЦЕГ болон сургуулиас албан ёсны мэдэгдэл хийх аж.