Венесуэл улсын Нийслэл Каракас хотын цахилгаан хангамжийг сэргээж эхэлжээ. 

Цахилгаан тасарсны дараа Каракас хотын зарим хэсгийн гудамжны гэрэлтүүлгүүд асаж эхэлснээс гадна зарим байшингууд гэрэлтэй болжээ. Үүний зэрэгцээ нийслэл Каракас хотын оршин суугчид тог ирсэн тухай мэдээлсэн байна. 

Энэ сарын 7-нд Каракас хот болон бусад 20 гаруй мужид цахилгаан тасраад байсан юм. Энэ нь нийслэл хотын оршин суугчдын хувьд хамгийн ур хугацаанд тог цахилгаангүй байсан тохиолдол болсон аж.  

Тус улсын эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болох Боливар мужийн Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас цахилгаан тасалдсан байна.

Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро энэ хэрэгт АНУ-ын империализмыг буруутгасан бол АНУ-ын Төрийн департамент үүнд ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн юм.

Өнгөрсөн баасан гарагийн орой эрчим хүчний хангамжийг сэргээж эхэлсэн ч Боливар мужийн Сьюдад-Боливар хотоос холгүй байрладаг “Сидор” дэд станцад дэлбэрэлт болсноор цахилгааны тасалдал дахин үргэлжилсэн аж.

Цахилгаан тасалдсантай холбоотойгоор Венесуэлийн Засгийн газар даваа гарагийг ажлын бус өдөр болгон зарлажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN