НЬЮ-ЙОРК. /TASS/. Google” корпорацад хамаардаг “YouTube” компани үндэсний дээрэнгүй үзлийн шинжтэй дүрс бичлэгүүд болон харгис хэрцгий явдлыг баталгаажуулан баримтжуулсан дүрс бичлэгүүдийг устгах тухайгаа мэдэгджээ.


“Хэсэг бүлэг хүмүүс бусдыг нас хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж байгаагаа зөвтгөж, өөрсдийгөө бусдаас дээр гэж үзэж байгаагаа батлан илэрхийлж буй дүрс бичлэгүүдэд хориг тавьснаараа бид үзэн ядалтын аливаа хэлбэртэй тэмцэх бодлогын хүрээнд дахин нэг алхмыг авч хэрэгжүүлж байна. 

Үндсэрхэг үзлээ хөхиүлэн дэмжиж буйг харуулсан дүрс бичлэгүүд энэ ойлголтод багтах болно. Түүнчлэн бөөнөөр хорих газар, “Sandy Hook” бага сургуульд гал нээсэн явдал зэрэг харгис хэрцгий явдлуудыг баримтжуулан баталгаажуулсан дүрс бичлэгүүдийг устгах болно” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг